Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 16 August

    Хүний нэрийг хагаслан дуудахын хор уршиг

    Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд “Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, …

  • 16 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

    Тарваган тахал нь Yersinia pestis  савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд  халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг байна. 7-9-р сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, …

  • 16 August

    Москва хот үерт автлаа

    Наймдугаар сарын 15-ны шөнө Москвад хүчтэй аадар бороо орсны улмаас хот бүхэлдээ үерт авжээ. Үерийн улмаас хотын замд  арван километр  үргэлжилсэн  түгжрэл бий болсон  байна.

  • 16 August

    Шүлхийгээр өвчилсөн 17 үхрийг устгажээ

    Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст гэсэн таван төрлийн халдварт өвчин гарсан тухай МХЕГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн. тэгвэл өчигдөр /VIII.15/ Мал эмнэлгийн үржлийн газраас цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд буйг мэдээллээ. Тус хэвлэлийн хуралд МЭҮГ-ын дарга Б.Цолмон, Д.Батцэнгэл нарын хүмүүс оролцов. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны …

  • 16 August

    Чингисийн талбайг Сүхбаатарын нэрээр нь үлдээх эцсийн шийдвэр гарлаа

    НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны …

  • 16 August

    Манай жүдочдын “ялагдсан” шалтгаан

    Монгол Улсын олимпийн анхны аварга эндээс л төрсөн. Мөн олимпийн хошой медальтан мөн л жүдочин байлаа. Риогийн олимпод ч Монголын жүдочид нэг медальтай. Гэвч сэтгэлд хүрсэнгүй. Уг нь дэлхийд чансаагаараа тэргүүлдэг гэх манай жүдочид олимпоос нэг байтугай медаль хүртчих чадалтай, чадвартай. Тэдний бэлтгэл ч маш сайн хангагдсан гэж боддог, Тиймээс ч итгэж, хүлээж байлаа. Гэтэл ганцхан мөнгөн медаль. Даварч байгаа …

  • 16 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас монгол улсад суугаа элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Британийн компаниуд манай улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах сонирхолтой байдагт …

  • 16 August

    Аврагчид Туул гол дагуу 10 цагийн турш эргүүл хийж байна

    Он гарсаар усны ослоор 31 хүүхэд, 62 насанд хүрэгсэд буюу нийт 93 хүн амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Тиймээс “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Мөн “Болзошгүй усны …

  • 16 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын  Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.  Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа …

  • 16 August

    Дархан-уул аймгийн 7 дугаар цэцэрлэгт ТИКА-гийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

    Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги болон сэргээн заслын төв байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Түркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА хооронд төслийн хэлэлцээрт  /2016.08.15/ өдөр  талууд гарын үсэг зурлаа. Эхний ээлжид 77 сая төгрөгийн өртөгтэй барилга угсралтын өрөтгөлийн ажлыг хийх гарын үсэг зурагдаж байгаа бол дараагийн шатанд уг барилга байгууламжид ашиглагдах тоног төхөөрөмжийн …

  • 16 August

    Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 2350 тонн хогийг цэвэрлэжээ

    Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд дөрвөн бүсэд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газруудыг байгуулан ажиллаж байгаа. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар нь аж ахуй нэгж, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүсмэл болон хур  хог үүсгэхгүй байхад хяналт тавьж ажилладаг. Энэ  хүрээнд “Нийтлэг Үйлчилгээний Газар Хоёр” …

  • 16 August

    Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар дахин томилогдсонд нь ноён К.К.Азизов баяр хүргээд ОХУ-ын Шадар сайдын мэндчилгээг уламжиллаа. Уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус …

  • 16 August

    Улаанбаатар хотод Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг гаргана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвеги улсад суугаа Өргөмжит Консул Шэйтл Крэйныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж …

  • 16 August

    Усны ослоос урьдчилан сэргийлэх 21 хоногийн арга хэмжээ үргэлжилж байна

    Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 21 хоногийн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаал гарсан. Усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг  8 дугаар сарын 05-26 өдрүүдэд зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Хадан …