Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 23 August

    “Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2016” марафон болно

    Ахиллис Монгол ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, Найдвар Боломж-Улаанбаатар – 2016” марафон гүйлт 9-р сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэхүү марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана. Улаанбаатарчууд та бүгдийг Бидэнтэй нэгдэн, 9-р …

  • 23 August

    Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-” болгож буурууллаа

    Эдийн засгийн сорилтыг давж дунд хугацаанд тогтворжуулах хэд, хэдэн шийдвэрийн дараа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож буурууллаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон …

  • 23 August

    ОХУ-ын хийлч, нэрт хөгжимчин Павел Милюковын тоглолт болно

    ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монгол анх удаа “Соло концертын үдэш” нэртэй сонгодог хийлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж буй ажлын нэг аж. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганин нарын сонгодог бүтээл эгшиглэх юм байна. Тус тоглолт …

  • 23 August

    Монголын эдийн засгийн хүндрэл, даван туулах гарц…

    Эдийн засаг хүндрэлтэй байгаа талаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар дараалан мэдээлэл хийсэн. Тодруулбал, Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан, Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдгийг олон нийтэд зарласан. Эдгээр мэдэгдлүүдтэй зэрэгцээд Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад …

  • 23 August

    Транзит тээврийн хаалт Улаан-Үдэд болно

    Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь энэ сарын 24-ны өдөр Улаан-Үд хотод болох аж. Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани …

  • 23 August

    Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингүнжавын гудамж дахь кабелийн гэмтэл, Өргөө кино театрын замд гэрэлтүүлгийн толгойг тус тус засварлалаа. Сонсголонгийн замд хоёр ширхэг гэрэлтүүлгийн шон, Энэбишийн өргөн чөлөөнд 9 ширхэг гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээ хийв. Мөн зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллалаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

  • 23 August

    Үерт автсан 15 өрхөд тусламж үзүүлэв

    Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд энэ сарын 7-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэр бүхий 15 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, …

  • 23 August

    УИХ-ын дарга М.Энхболдын аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын сургалтад хэлсэн үг

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарт Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн үр дүн гарч, түүний үр дүнгээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн …

  • 23 August

    ЕБС-ийн сурах бичгийн үнийн жагсаалт

    Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед эцэг, эхчүүдийн хувьд хамгийн чухал асуудлуудын нэг нь хүүхдэдээ сурах бичгийг нь бэлдэх байдаг. Энэ жилийн хувьд сурах бичгийн дундаж үнэ 2720 төгрөг байна.Уншигч та бүхэнд 2016-2017 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон сурах бичгийг худалдаалах компанийн нэрийг танилцуулж байна. VI-VII  ангийн сурах бичгийн үнэ VIII-IX ангийн …

  • 23 August

    ЕБС-ын сурах бичиг худалдаалах эрх бүхий борлуулалтын цэгүүдийн жагсаалт

    2016-2017 оны хичээлийн жилд сурах бичгийг зах зээлд худалдаалах эрх бүхий компаниудын борлуулалтын цэгийн хаяг, холбогдох утасны дугаарын жагсаалтыг танилцуулж байна. Улаанбаатар хотод оршин суудаг иргэд дээрх цэгүүдээс сурах бичиг худалдан авч болно. Харин хөдөө, орон нутагт борлуулах цэгийн хаягийг холбогдох хэвлэлийн компанийн хариуцсан менежерээс авах юм. Эх сурвалж: БСШУСЯ

  • 23 August

    Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу. “Улаанбаатар цахилгаан …

  • 23 August

    Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл,  бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж …

  • 23 August

    Хонины ордны хувийн амьдрал адал явдлаар дүүрэн байна

    ХОНЬ (3/21-4/19) Хувийн амьдрал адал явдлаар дүүрэн байна. Хайр дурлалын асуудлуудтай тулгарна. Иймээс сонголт хийхэд тевөгтэй болно. Бүх хүн баяр баясгалан дүүрэн байх тул тохиолдлын чанартай танилаас болгоомжил. Үйл явдлыг яг байгаагаар нь хүлээн авна. Сээтгэнэсэн нөхцөл байдлаас хол байж, өөрийн сэтгэл хөөрлөө барьснаар ажлын хамт олон танилуудтайгаа харилцаагаа муутгахгүй болно. Санхүүгийн бэрхшээл үүснэ. ҮХЭР (4/20-5/20) Энэ ордны эмэгтэйчүүд угийн …

  • 23 August

    Г.Мандахнаран хоёр жил үнэгүй бялуу иднэ

    Фэйсбүүкийн 21 мянга гаруй дагагчтай “Bayan kitchen” хуудсынхан гавъяат тамирчин Г.Мандахнаранг урамшуулах боллоо. Тодруулбал хоёр жилийн турш хүссэн хэмжээ, загвараараа үнэ төлбөргүй  бялуу хийлгэж, баярын ширээгээ чимэх эрхээр шагнажээ. Тэд “Барилдаан үзээд тамирчнаа эрхгүй өрөвдөж, хайрлан, өмнөөс нь харамсаж суулаа. Түүнд хэрхэн туслах вэ гэж бодсоор хийж чадах ганц зүйлээрээ туслахаар шийдсэн минь” энэ хэмээн бичжээ.

  • 23 August

    Улаанбаатарт 20 хэм дулаан байна

    2016 оны 08 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр …