Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 2 September

    Япон Улс Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд 1 сая иенийг шилжүүлэн өгчээ

    Япон Улсын Засгийн газар Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд нэг сая иен хандивлах тухайгаа өмнө нь мэдээллэж байсан билээ.    Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү мөнгийг Солонгосын талд бүрэн шилжүүлж дууссан байна.    “Хуа-хэчиюу” сан нь Японы колончлолын үед тус улсын цэргүүдэд олзлогдон хүчирхийлэлд автан бие, сэтгэлээрээ хохирсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сан юм.    1941-1945 онуудад Япончууд 14-25 насны …

  • 2 September

    Улаанбаатар, Улаан-Үд хотын харилцаа шинэ шатанд гарна

    ОХУ ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын дарга  Александр  Михайлович Голковын урилгаар  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд  9 сарын 1-нээс   9 сарын 4-ний өдрүүдэд  албан ёсны айлчлал хийж байна.  Тэрээр гадаад албан ёсны анхны айлчлалаа  ах дүүгийн харилцаатай  Улаан-Үд хотоос эхэллээ.  350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд  Нийслэлийн засаг дарга бөгөөд …

  • 2 September

    Г.Сугарбат АНУ-ын Загас агнуур, зэрлэг амьтдын газрын Бээжин дэх атташетай уулзлаа

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Загас агнуур, зэрлэг амьтдын газрын Бээжин дэх атташе хатагтай Аштон Күүг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад оролцсон талууд Монгол Улс дахь зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, наймаалах асуудлыг таслан зогсоох, энэ асуудалд хэрхэн хамтарч үр өгөөжтэй ажиллах талаар санал солилцсон юм. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатын хувьд “Юуны өмнө …

  • 2 September

    Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасахгүй гэв

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, зохих шийдэлд хүрчээ. Тодруулбал тус бүлгээс төрийн өндөр албан тушаалтан, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчдын цалинг хасахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг ангилалд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнууд хамрагдаж …

  • 2 September

    Монголын Авто засварын газруудын тэргүүлэх хэрэглээ Mobil

    Монголын тос, тосолгооны материалын зах зээлд 20 дахь жилдээ тэргүүлэх байр суурьтайгаар худалдаалагдаж байгаа Mobil брэндийн талаар Монголын авто засварын газруудаас сонирхлоо. “Формула” авто засварын газрын захирал Ц.Энхбаатар: Япон, Солонгос машинуудад Mobil маш сайн зохицдог – Mobil тосыг хэдийнээс үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн бэ. Яагаад энэхүү брэндийн тос, тосолгооны материалыг сонгох болов? – Бид 2003 оноос хойш өнөөдрийн хүртэл Mobil брэндийн …

  • 2 September

    Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томиллоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжсэний дараа Э.Батшугар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингээд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох саналыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985-1989 …

  • 2 September

    Хотуудын түншлэлийн семинар улаанбаатар хотноо болно

    Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил бүхий дэлхийн хотууд” хотуудын түншлэлийн семинарыг энэ сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү семинарт оролцохоор Калгари, Парис, Ёокохама, Ханой, Эдмонтон хотуудаас 20 гаруй зочин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд тэднийг  нийслэлийн Засаг даргын Дэд …

  • 2 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 3-4-нд нутгийн зүүн хагаст бороошиж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2016 оны есдүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.

  • 1 September

    Эмэгтэй таны хайрын түүхийг бүтээхэд зориулан бяцхан зөвлөгөө

    Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа залуу эмэгтэй таны хайрын агуу түүхд зориулж энэхүү нийтлэлийг бичиж сууна. Хэдийгээр өөрт чинь зөвлөхөөр хангалттай удаан амьдраагүй боловч өөрийн бяцхан туршлага болон олж мэдсэн мэдлэгээ ашиглан чамайг алдаа битгий гаргаасай, өөрийгөө хайрлаасай, амьдралын бэрхшээлүүдэд битгий шантраасай, хэрвээ алдаа гаргасан бол түүнээсээ болж өөрийн амжилт, аз жаргалыг бүү хүлээлгээсэй гэсэндээ ухаан бодлоо уралдуулан бичиж байн. Амьдрал асар …

  • 1 September

    Засгийн газар оюутнуудыг боловсролын зээлд хамруулна

    Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг …

  • 1 September

    Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийнэ

    Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа. Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн …

  • 1 September

    Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт болно

    Монгол хүн дэлхийн улс орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллаж амьдрах болсон үеэс хилийн чанад дахь Монголчууд эвлэлдэн нэгдэж, холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү холбоод, ТББ-уудыг нэгтгэсэн “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Гадаад хэргийн …

  • 1 September

    Болц нь гүйцээгүй самар түүхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна. Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа …

  • 1 September

    Гадаад харилцааны яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

    “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан албан …