БНСУ-ын урлагийн салбарынхныг улстөрийн үзэл баримтлалаар нь ялгаварласан “Хар жагсаалт” байсан нь илэрчээ

medium.jpg

 

БНСУ-ын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгах тусгай алба ажлаа үргэлжлүүлсээр байна.

    Тус албанаас Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сонийг урлагийн салбарынхныг улстөрийн үзэл баримтлалаар нь ялгаварласан “Хар жагсаалт” бий болгосон хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

    Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сон энэ тухай өмнө өгсөн мэдүүлэгтээ “Энэ тухай мэдэхгүй” гэж хариулж байсан бол өчигдөр мэдүүлэг өгөхдөө “Хар жагсаалт байсан ба би энэ тухай огт мэдээгүй байсан” гэж хэлсэн байна.

    “Хар жагсаалт” гэгдэх баримт бичигт Солонгос улсын урлагийн салбарын 9473-н хүний нэр бичигдсэн байгаа ба тэднийг улстөрийн баримжаа, үзэл бодол болон сонгуульд аль намаас нэр дэвшсэн хүнийг дэмжиж байсан байдал зэргээр нь ялгаж, тус тусад нь бүртгэсэн байна.

    Мөн өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэдгээр 9473-н хүний хэд нь тухайн үеийн нэр дэвшигч Пак Гын Хе болон өрсөлдөгч намаас нэр дэвшигч Мүн Че Ын нарыг дэмжиж байсан гэдгийг ч дэлгэрэнгүй бичсэн ажээ.

    Эдүгээ хэргийг шалгаж байгаа тусгай албаны зүгээс Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Соний яаманд харъяалагдах энэхүү “Хар жагсаалт”-д Ерөнхийлөгч Пак Гын Хе холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …