Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан” Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж, /2016.10.01/ өдөр Дархан хотноо уралдааны шилдгийн шилдгүүд уран бүтээлээ өргөн барьлаа. Тус уралдааныг Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан юм. Тоглолтын эхэнд Монголын урлагийн …
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
3 October
Иргэн Б.Батдэлгэр Төрийн ордны гадаа АМИА ХОРЛОНО
“УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн иргэн Б.Батдэлгэр удаа дараа холбогдох байгууллагад өргөдөл гаргасан байна. Тэдний эл …
-
3 October
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа. Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй …
-
3 October
Дархан хотын бүх нийтийн цэвэрлэгээнд 60 гаруй байгууллагууд оролцлоо
Дархан хотын баярыг угтаж дархан уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын хамтарсан 01/02 тоот албан даалгаврын дагуу 9 дүгээр сарын 28,29-ний өдрүүдийг бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгон аймгийн Захирагчийн албанаас зохион байгуулж ажиллалаа. Нийтийн цэвэрлэгээг Дархан сум, Дархан- Сэлэнгэ хаалга, Дархан – Улаанбаатар хаалга, Хот хоорондын зам гэсэн гурван хэсэгт хуваан ААН-үүдийн хуваарилан явуулжээ.Хог цэвэрлэгээнд аймгийн ОБГ, 330 …
-
3 October
Х.Баттулга, А.Гансүх нарын улсад учруулсан хохирлыг тогтоожээ
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх асан А.Гансүх нарын нөхдүүдийг хуулийн байгууллагаас шалгаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Уг нь тэд …
-
3 October
“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” лого, сурталчилгааны хуудас зохиох уралдаан зарлагдлаа
Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”, Засгийн газрын 2016 оны 294, 295 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон олон …
-
3 October
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас …
-
3 October
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Засгийн газрын тогтоолыг өөрчилсөн үү?
Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Яг л энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар “Чингис”, “Самурай” бондыг гаргасан ч тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд, хэдэн нөхдүүд болон одоо УИХ-д сууж буй улстөрчдийн халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон гэдгийг бид олонтаа дурдаж байсан. Угтаа бол “Чингис …
-
3 October
Э.Бат-Үүл: Мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй
ХЭН ЮУ ХЭЛЭВ Улс орын эдийн засагтай холбоотойгоор хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, орон сууцны ипотекийн зээлийн асуудал яригдахын зэрэгцээ ардчиллын алтан хараацай С.Зоригийн хэрэгт буруутгагдан шалгуулж буй хүмүүс өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин “Хэн юу хэлэв” булангаараа дээрх сэдвүүдийг онцолж, хэн юу хэлсэн талаар хүргэж байна. Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн асуудлыг 2016 ондоо багтааж хэрэгжүүлнэ /БХБ-ын …
-
3 October
Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн …
-
3 October
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн …
-
3 October
Маркетеруудын Өдөр дөрөв дэх жилдээ
Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд 10сарын 21-ний өдөр “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно. Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, …
-
3 October
Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн …