Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 31 August

    Таван аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинтай боллоо

    Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 8-р сарын 31-ний өдөр ХХААХҮ-ийн Яамны гадаа талбайд боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөллүүд оролцов. Хөдөө аж …

  • 31 August

    Наснаасаа залуу сайхан харагдахыг хүсэж байна уу

     Дөчин настай : Энэ үед арьс үхжиж эхэлдэг. Таны нүүрэнд гүн үрчлээ сууж толбо ихэснэ. Хэрэв тийм бол нүүрний булчингийн хөдөлгөөнийг засах дасгал хийхийг зөвлөж байна. Өглөө сэрээд нүдээ таваас зургаан секунд тас анина. Хоёр нүднийхээ голд дарж нүдээ бүтэн нээнэ.Энэ дасгалыг 8-10 удаа давтаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа зовхи тань сайхан болсон байхыг та мэдрэх болно. Гучин настай : Нүүрээ савангаар …

  • 31 August

    Хотын Ерөнхий менежер ногоон байгууламжийн байгууллагуудтай уулзлаа

    Хотын Ерөнхий менежер нийслэлийн ногоон байгууламжийг арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, хяналт тавьж буй төрийн бус байгууллагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн ногоон байгууламжийн стандартанд анхаарч, хувийн хэвшлийн байгууллагуудын хариуцаж буй  гудамж, зам талбайн байршил хэмжээг хянан үзэж, давхцал үүссэн бол арилгана. Ногоон байгууламжийн байгууллагуудын мэргэшил, техник хэрэгсэл, ажлын үр дүнг харгалзан үздэг шалгуур …

  • 31 August

    “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь 10 албыг чиг үүрэг давхардсан учраас татан буулгахаар шийдвэр гаргав

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны оны 8 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон  2016 оны 9 …

  • 31 August

    Өндөр өсгийтэй гутлан дээр төгс алхах арга

    Та өөртөө итгэлтэйгээр өндөр өсгийтэй гутал дээр алхах дараах зөвлөгөөг бүсгүй та туршиж үзээрэй. 1. Ойрхон алхана Дур булаам харагдахын тулд ойр ойрхон зөөлөн алхана, өвдгөөрөө хүчтэй нугалах хэрэггүй. Намхан өсгийтэй гутал дээр алхаж байгаа шигээ том том алхах огт хэрэггүй. Тэгэхээр өндөр өсгийт дээр яваа бол хаашаа ч яарах хэрэггүй шүү. 2. Эхлээд өлмий дараа нь өсгий Алхаа тань …

  • 31 August

    Завьтай иргэд осолджээ

    Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага 2016.08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 дугаар багийн харьяат/, Н /26 …

  • 31 August

    “Аюулгүй өрх” зөвлөмж хэвлэгдлээ

    Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас “Аюулгүй өрх” гарын авлагыг хамтран боловсруулж ард иргэдийн хүртээл болгоод байна. Иргэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг эзэмшсэнээр   өөрийн эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангаснаар гэр бүл, бусдын амь насыг авран хамгаалж, аюулгүй амьдрах …

  • 31 August

    Таны зөрчлийн оноо дууссан юм биш биз

    Та хамгийн сүүлд зөрчлийн оноогоо хэзээ шалгасан бэ? http://service.police.gov.mn/checkDriver энэ хаягаар орж зөрчлийн оноогоо шалгаарай. Өнөөдрийн байдлаар зөрчлийн оноо дуусаж эрх түтгэлзсэн 20 жолооч байна.

  • 31 August

    Хүүхэд, залуусыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээд явах нь илүү оновчтой

    УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав. Төсөвт тодотгол хийх асуудлыг Ерөнхийлөгч хэрхэн үзэж байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор уг хуулийн төсөлтэй танилцаж, судалж байна. Төсөлд тусгагдсан зарим заалтууд, ялангуяа нийгмийн хамгааллын шинжтэй төсөв, зардлыг хасаж танахыг Ерөнхийлөгч …

  • 31 August

    Экс Ерөнхий сайдад авлига авсан хэргээр 1 жил хоригдох ял оноожээ

    Өмнөд Солонгос улсын Цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд асан И Уанг Гү-д нэг жил хоригдох ял оноожээ.    Тэрээр 2015 онд Өмнөд Солонгос улсын 43 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд Цагдаагийн газраас түүнийг уг албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу 2013 онд нэгэн бизнес эрхлэгчээс 30-н сая воны авилгал авсаныг илрүүлсэн байна.    Үүнтэй холбогдуулан Экс Ерөнхий сайд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон юм байна.    Тэрээр нэг дэхь …

  • 31 August

    Сөүлийн Боловсролын газар 1, 2-р ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх шийдвэр гаргажээ

    Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Боловсролын газраас нэгэн шинэ хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсон байна.     Энэхүү хөтөлбөрт зөвхөн бага ангийн 1,2-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд багш хичээлийн дараа тэдэнд гэрийн даалгавар өгөхүй байх ажээ.     Энэ тухай Боловсролын газрын дарга хэлэхдээ “Сурагчид сургуульд сурч байхдаа олж авч чадаагүй мэдлэгийг сургуулиас гадуурх төрөл бүрийн төлбөртэй дамжаанд сууж, нэмэлт хичээлээр …

  • 31 August

    “Ice Top” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоороо бэлэг барина

    Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа”  бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү. Мөн энэ үдэш …

  • 31 August

    Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны даргыг цагдан хорьжээ

    Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны дарга Г.Энхсайханыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Г.Энхсайхан нь Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны даргаар ажиллах хугацаандаа байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд өөрийн танил, хамаарал бүхий компаниудад илт давуу байдал бий болгож, гэрээ байгуулан, тэднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шалгаж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн …

  • 31 August

    Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 09 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар  эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. …

  • 31 August

    Үсээ арчилахдаа гаргадаг 15 алдаа

    1. Шампунийн буруу сонголт Сайхан үстэй байхын тулд зөв шампунь сонгож авах хэрэгтэй. Таны үсний төрөл энэхүү сонголтонд нөлөөлнө. Буруу сонгосон шампунь таны үсийг бүр л алж орхино шүү. 2. Байнга эсвэл цөөхөн угаах Үсээ хэдэн удаа угаах вэ гэдгийг өөрийнхөө үсний төрөл болон усны чанараас шалтгаалан тодорхойлно. Хэрвээ тослог ихтэй үстэй бол 1-2 хоногт нэг удаа угаавал зүгээр. 3. Шампуниа …