Мэдээ мэдээлэл
October, 2016
-
4 October
Энэ сард хоёр удаа бүх нийтээр амарна
Аравдугаар сард бүх нийтийн амралт хоёр удаа тохиож байна. Эхнийх нь аравдугаар сарын 19-ний Лхагва гаригт буюу орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр бүх нийтээр амрах юм. Харин аравдугаар сарын 31 буюу Даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж бүх нийтийн амрахаар болжээ.
-
4 October
Айлуудын газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө авсан гэх Т.Мөнхбаатарыг батлан даалтад гаргажээ
АТГ-аас дүүргүүдийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарыг хууль бус газрын наймааны томоохон хэргүүдэд холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргал Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Т.Мөнхбаатар нарыг ээлж дараалан хорьж цагдан баривчилсан байгаа билээ. Тэднийг хоорондоо холбоотой байж магадгүй, бусдаас …
-
4 October
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь “Новш болох” нь удахгүй тодорно
Сүүлийн үед хотын мээр асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Э.Бат-Үүл баатрын эгдүү, уур хоёрыг зэрэг хүргэжээ. Монгол төрийн тэргүүн аль нэг намын гишүүн бус байдаг тул тэр тусмаа түүний зөвлөх нь ямар нэгэн намын дотоод асуудлаар хэвлэлээр мэдэгдэл хийх нь зохисгүй үйлдэл юм. Гэтэл ардчиллыг Монголд нутагшуулахын төлөө хамтран зүтгэж байсан …
-
4 October
Батлан хамгаалахын сайд ОУ-ын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шиног хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн батлан хамгаалахын сайд Б. Бат-эрдэнэ олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шиног төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ” Спортоор нөхөрлөцгөөе” уриатай олон улсын цэргийн хорооны Ерөнхийлөгч, тус хорооны удирдлага та бүхэнтэй уулзаж байгаадаа сайд хүний хувьд болон спортын хүний хувьд сэтгэл маш өндөр байна. Эгнээндээ …
-
4 October
Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засварлана
Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм. Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга …
-
4 October
988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хог тээврийн үйлчилгээний байгууллагууд, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний газрууд, хороод, 878 аж ахуйн нэгж хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд 222 рейсээр 988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэсэн байна гэж Улаанбаатар …
-
4 October
Төв аймгийн прокурорын газраас монгол улсын дээд шүүхэд албан бичиг хүргүүллээ
Төв аймгийн прокурорын газар 2-р улирлын ажлын төлөвлөгөөний дагуу харъяа Хорих ангиудын удирдах ажилтнуудтай хийсэн хамтарсан зөвлөгөөний үеэр ялтнуудаас учруулсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны явц үр дүнгийн талаар хэлэлцэх үед холбогдох Шүүхүүдээс хуульд зааснаар гүйцэтгэх хуудас бичигдээгүйгээс ялтнуудын учруулсан хохирлыг төлүүлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулагджээ. Тухайн асуудалд аймгийн прокурорын газраас судалгаа хийхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …
-
4 October
Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилга ашиглалтад оржээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилга ашиглалтад орж 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга хурандаа н.Эрхэмбаяр, Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа П.Хосбаяр нар очиж нээлт хийжээ. Өмнө нь Сайхан сум дахь Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн тасгаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд, …
-
4 October
Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын дарга М. Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар 10-р сарын 3-ны өдөр “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын Тамгын газраас НҮБХХ, ШХА-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай байдал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулалт …
-
4 October
Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа
Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 9-р сарын 30-нд боллоо. Тус хурлаар хэмжих хэрэгсэл загварын туршилтын 6 асуудал, хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийн 4 асуудлыг хэлэлцэж баталлаа. Нэг:Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар · Эйч-Эн-Ди Электроник энержи компанийн БНХАУ-ын “ZHEJIANG RISESUN SCIENCE AND TECHNOLOGY” компанид үйлдвэрлэсэн DDSF-217 нэг фазын цахилгаан нэг фазын олон тарифт электрон …
-
4 October
Дархан-уул аймагт нийтийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Өнгөрсөн амралтын өдөр нийтийн бүжгийн спортын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Нийтийн бүжгийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна. Тэмцээн 45 наснаас доош, 45 наснаас дээш гэсэн хоёр насны ангиллаар үндэсний, европ бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд зургаан хамтлаг, 15 хос нийт 60 …