Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 1 September

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүргийн тэргүүний V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний Ататуркийн нэрэмжит V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “2016-2017 оны хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлогын хэрэгжилтийн эхлэл болж байна. Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг “Хүн хөгжлийн төв” болгон хөгжүүлэх, бүх …

  • 1 September

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг сургалтын эмнэлэг болон өргөжив

    Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь сургалтын эмнэлэг болон өргөжсөнөө албан ёсоор нээж  танилцуулах  өдөрлөгийг  зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс оролцлоо.    Эрүүл мэндийн салбар цаг ямагт боловсролын салбартай хамтран Монгол улсад эрүүл мэндийн сайн мэргэжилтэнг бэлтгэсээр ирсэн байдаг. 1929 оноос Сувилахуйн сургууль үүсэн байгуулагдсан, 1942 онд Монгол …

  • 1 September

    УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуульд 20 ширхэг компьютер бэлэглэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.01/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 94 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрбээр Монголын ууган дунд сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг …

  • 1 September

    Фото:Хан-Уул дүүргийн 18-р сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

    2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Өнөөдөр өглөө 08 цагт Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн нээлтийн ажил болж өнгөрлөлөө. Нээлтийн ажиллагаанд  дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг, 18 дугаар сургуулийн захирал Х.Чинбат, сургуулийн багш нар болон  сурагч, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн авъяслаг сургачид урлагийн тоглолт үзүүлсэн юм. Хан- уул дүүрэг

  • 1 September

    Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хүн амьдрах боломжгүй” гэж дүгнэсэн Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар” гэгддэг 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16, 3, 4, 8, 9-р байрыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэрийг 2014 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэх компани тодорхой болоогүйгээс иргэд хана, таазнаасаа суулт өгч, цуурсан байрандаа эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байгаа юм. Энэ …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 31000 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ

    Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд  230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 1 September

    Түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болно гэж Дэлхийн банк таамаглаж байна

    Дэлхийн банкнаас өнгөрөгч 8 дугаар сарын 26-нд мэдэгдэхдээ, “Нефть үйлдвэрлэгч зарим орны хангамж тасалдах тэрчлэн эрэлт хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцэн 2016 оны түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болон өсөх хандлагатай байна” гэжээ. Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн “Том оврын бараа бүтээгдэхүүний зах зээлийн хэт төлөв” улирлын сэтгүүлд тэмдэглэхдээ, Канад, Нигерийн нефтийн үйлдвэрлэл тасалдсаны улмаас энэ оны хоёрдугаар улирлын …

  • 1 September

    Нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна

    Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий …

  • 1 September

    Улсын их хурлын дарга М.Энхболд СД-ийн 1 дүгээр дунд сургуулийн хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

    УИХ-ын дарга М.Энхболд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ  жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.  Эрхэм хүндэт багш сурган хүмүүлэгчид ээ, Хүүхэд багачууд, сурагчид аа, Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа …

  • 1 September

    Франц сурагчид Монгол гэрт хичээллэнэ

    Францын Фландерс хэмээх 700 гаруй иргэнтэй тосгоны хүүхдүүд Монгол гэрийн хэв загвартай ангид хичээллэхээр болжээ. Энэ ангийг 70 мянган еврогоор босгосон бөгөөд эхний ээлжинд 20 сурагч суралцуулахаар болоод байгаа гэнэ. Сургуулийн захирал Маретз ” Энэ анги нь Төв Азийн нүүдэлчин улс болох Монгол орны хэв загварыг хадгалсан бөгөөд дуу чимээ сайн нэвтрүүлдэг. Мөн дээрээ болон хоёр хаалга нь шилэн байгаа нь гэрэл …

  • 1 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы …

  • 1 September

    Шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа

    Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр нутгуудаад гараад байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг өвчинтэй тэмцэх, түүнээс урдчилан сэргийлэх талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон А/628 захирамжийг энэ сарын 30-нд гаргасан. Тэгвэл тус захирамжийн биелэлт хэрэгжилттэй танилцахаар өнөөдөр /наймдугаар сарын 31-нд/ Нийслэлийн засаг …

  • 1 September

    Цахилгаан шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарь

    Та бүхэн зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил 2/IX Баянзүрх 10:30-17:30 2, 21, 27-р хороо, Бага Дарь эхийн 3-12, Сэлбийн 36-46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Цагаан орой, Гуулинсайхан, Сити палас ХХК-ууд, ШШГЕГ-ын хорих 441-р анги, ЦХБАӨЗ болон эдгээрийн ойр орчмоор 5/IX Баянгол 11:00-12:30 3-р хороо …

  • 1 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголын нэр ертөнцийн чихнээ” теле хичээл эхэллээ

      Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заав. Хичээлийг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” сувгаар болон олон нийтийн MNB.mn цахим хуудас онлайнаар шууд дамжууллаа. Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.