Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 6 September

    Диатез гэж юу вэ ?

    Хөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгний нэг бол диатез юм. Энэ нь харшилын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч , арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Шалтгаан Ээж аавынх нь хэн нэг харшилийн  гаралтай өвчинд өртөмтгий Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан эсвэл ханиад …

  • 6 September

    Халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

    ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан баг  манай улсад  энэ сарын 5-наас 9-ны өдрүүдэд ажиллаж, халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндэсний болон бүсийн түвшинд  судалгаа хийж нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм. Тэд өнгөрсөн оны 09 сард манай улсад багаараа ирж халдварт бус өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг  хэрхэн хийх талаар ярилцаж  бодлого төлөвлөлтийн түвшинд  зөвлөмж гаргаж байсан билээ. …

  • 6 September

    Орхон голд алт олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллав. Орхон голын эхэнд“Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байна. Эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль …

  • 6 September

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ю.Цэдэнбалын нэрэмжит танхимтай болох саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн ордны “В” танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит танхим болгох саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ. Тэрээр уг саналдаа Төрийн ордны “А” танхим “Их эзэн Чингис хаан танхим”,”Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус нэрлэхээр тогтсон. Тэгвэл Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Төрийн ордны “В” танхимыг түүний нэрэмжит танхим болгох саналтай байгаагаа илэрхийлж, УИХ-ын даргад …

  • 6 September

    Мөнгөний бодлогын зөвлөл шинэчлэгдлээ

    Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн  анхны хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Монголбанкны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн  225 тоот  тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтцийг танилцуулав. Мөнгөний бодлогын зөвлөл нь нийт арван дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм. Хурлаар бодлогын хүүг …

  • 6 September

    Өнөөдөр улсын онцгой комиссын анхны хурал болно

    Шинэ Засгийн газар байгуулагдаж гишүүд шинээр томилогдсон. Хуулиар Засгийн газрын гишүүд Улсын онцгой комиссын гишүүд байдаг. Тэгвэл Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа анхны хурал өнөөдөр  болох гэж байна. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, …

  • 6 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1-р хороо, 18, 19, 36, 37, 38-р байр, Их агар, Баян констракшн, Гандирс, …

  • 6 September

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ Өндөр бүтээмжтэй өдөр. Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж, баярлуулах болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй болно гэдэгтээ найдаж болно. Дотнын хамаатан садантайгаа уулзсанаар та туслах дүрд тоглож болох юм. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн тань таны …

  • 6 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. 2016 оны есдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 …

  • 6 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд,мал арвижна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 6. Мягмар гараг. Намрын дунд улаагчин тахиа сарын 5. Ангараг гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай …

  • 5 September

    Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө

    Хүн бүхэн загварлаг, аятайхан харагдахыг хүсдэг. Гэвч бага алдаанаас болж онцгүй харагдах тохиолдол бий. Тиймээс стилистүүдийн зөвлөж байгаа 6 зөвлөмжийг хүргэж байна. Энэ байдлыг нүдээр харахад л ойлгомжтой байгаа биз. Урт даашинз дээр биений өнгөтэй гутал сонгохоос богино түрүүтэй байх нь хөлийг урт харагдуулдаг. Хар өнгө хөлийг улам богино мэт харагдуулдаг. Хүзүүний зүүлтийг мөн анзаараарай. Урт доош унжсан зүүлт хүзүүг …

  • 5 September

    “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна

    “Samsung Electronics” компани зах зээлд хамгийн их борлуулалттай “Galaxy Note 7” загварын бүх утсыг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү эргүүлэн татах болсны гол шалтгаан нь тус утсыг цэнэглэж байхад баттерей нь дэлбэрдэг гэх гомдол тасралтгүй олон хүнээс ирж байгаатай холбоотой юм. Уг асуудлаар “Samsung” компанийн захирал мэдэгдэхдээ “Баттерей ямар нэгэн асуудалтай байгаа нь үнэн, засварлах шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх болно” …

  • 5 September

    Н.Тэгшбаяр: Зээл ав, өр тавь, халамжаа хавтгайруул, татвараа багасга

    Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяртай эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа –Та АН-ын гишүүн. Өнөөдөр улс орны эдийн засаг сүйрэх хэмжээнд хүрсэн үү. Эрх баригчид ингэж байна? -Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гараад өмнөхөө магтаж байгаагүй. Данс нь улайсан Засгийн газар хүлээж авсан гэж МАН-ынхан ч, манайхан ч хэлдэг. Түүнээс биш тийм ашигтай, аятайхан ажил хийсэн улс орон авлаа …