Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 3 September

    Бүсгүй хүний энерги ямар байхаас гэр бүлийн амьдрал шалтгаалдаг

    Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог …

  • 3 September

    Таны хүүхэд ямар ордонд төрсөн бэ?

      Хонь Хонины ордны хүүхдүүд анхаарал халамж их шаарддаг онцлогтой. Энэ ордны хүүхдүүд хөдөлгөөнтэй сэргэлэн хэдий ч хэрэг төвөгт орчих гээд байдаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тэсвэр тэвчээр тааруухан хүүхдүүд. Сэтгэхүйн хөгжил сайн. Бие даах чадвартай байдаг. Хурдан хөдөлгөөнтэй тул спортоор хичээллэвэл амжилт олох магадлалтай. Тэд бусдыгаа удирдах дуртай. Аливаа зүйлд сонирхол нь амархан буурдаг. Чадахгүй зүйлээ дорхноо сольж өөр …

  • 3 September

    Сингапур улсад зика вирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан зорчихгүй байхыг анхааруулж байна

    Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна. “Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад 9 дүгээр сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул …

  • 3 September

    Шадар сайд У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

    Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад  суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголоос Беларусь улсад 2015 онд гэхэд л 73.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, …

  • 3 September

    Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулав

    Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр  Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, хуульч, судлаачдын төлөөлөл оролцлоо. Танилцуулгыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр товч үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын …

  • 3 September

    Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн дарга Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа

    Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн дарга Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх уг төслийн хүрээнд Стандартчилал, хэмжилзүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Төслийн багтай хамтран Үндэсний чанарын хөтөлбөрийг  боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар баталсан …

  • 3 September

    Дархан-Уул аймагт Хүүхдийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж эхэллээ

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Дархан хотын алслагдсан баг, хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг есдүгээр сарын 1-нээс эхлэн үзүүлж байна. Дархан  аймгийн хувьд алслагдмал гэр хорооллын сурагчдын 50-аас дээш хувь нь хамран сурах тойрогтоо ЕБС-д хамрагддаггүй гэсэн судалгаа байдаг. Иймд хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй үйлчилснээр дээрх сурагчдын сурах орчныг дэмжих, …

  • 3 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чойг хүлээн авч уулзлаа. Ноён Хэнам Чой нь Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Монгол, Камбож зэрэг Ази, Номхон далайн 14 улс орныг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд төлөөлдөг байна. Монгол Улс 1991 онд Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүнээр элсэн орсноос хойш 25 хамтран ажиллаж байна. Энэ жилүүдэд Дэлхийн банк нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт …

  • 3 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 3 Бямба гараг.  Намрын дунд улаагчин тахиа сарын 2. Санчир гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 3 September

    Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна. 2016 оны 0есдүгээр сарын 03-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн …

  • 2 September

    МАН ”Ардын эрх” сониныг Тагнуулын байгууллагаар шалгуулна гэлээ

    МАН-ын бүлгээс өнөөдөр чуулганы хуралдааныг хойшлуулан байж хуралдсан бүлгийн хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгэн анхаарал татсан мэдээлэл дуулгасан нь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаас нээлттэй сурвалжлага хийсэн “Ардын эрх” сониныг Тагнуулын газраар шалгуулах тухай асуудал байв. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм тохиолдол, шалтгаанаар шалгуулж, бүр Тагнуулын байгууллагад хандаж байсан түүх үгүй. Өмнө …

  • 2 September

    Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллана

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр соёрхон баталлаа. 2015 оны аравдугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаар Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан. Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй нөлөөлж байгаа учраас дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад Монгол Улс нэгдэн орох шаардлагатай гэж үзэж, өнгөрсөн …

  • 2 September

    Tуул голоо цэвэрлэх нэг өдрийн хөдөлгөөнд нэгдээрэй

    БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 10-ны өдөр “Туул гол”-оо цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Цэнгэг Туулаа цэвэр байлгахыг хүссэн байгууллага хамт олныг уг хөдөлгөөнд идэвхитэй оролцохыг уриалж байна. Цэвэрлэгээнд оролцохыг хүссэн байгууллага хамт олны хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр хүртэл хүлээн авна.                                            Холбоо барих утас: 362592,99582499                                                    Туул голын сав газрын захиргаа

  • 2 September

    Ч.Өнөрбаяр: Улсын Их Хурал буруу жишиг тогтоочихлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяраас Улсын Их Хурлаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасантай холбогдуулан тодруулга авлаа. -Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн …