Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 22 September

    Мастер үсчин Н.Алтаншагайд хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа

    Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. ““Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй …

  • 22 September

    АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн захирал, профессор Рэймонд Прайсийг хүлээн авч уулзав

      Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн Олон улсын мэс заслын төвийн захирал, профессор Рэймонд Прайс болон АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор О.Сэргэлэн нарыг  хүлээн авч уулзлаа.     Уулзалтын эхэнд профессор Рэймонд Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх чиглэлээр 2005 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дурангийн мэс заслын олон улсын төвийг Монгол …

  • 22 September

    Хүүхэд багачуудаа өндрөөс унахаас сэргийлье

      Сүүлийн үед бага насны хүүхэд цонхоор үсрэх болон нүх, жорлонд унах  тохиолдолд их газар авч байна . Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэдээ сургууль цэцэрлэгт нь харгалзах хүнтэйгээр явуулж мөн гэртээ  хүүхэдээ ганцаарыг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна. Г.Нараа    

  • 22 September

    О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

    Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу? Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? -Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам “2012” онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, …

  • 22 September

    Таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов

    Засгийн газрын хуралдаанаар 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо. Хуралдаанаар Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан ,Хууль зүй, дотоод хэргийн, Г.Нандинжаргал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн ,Г.Өнөрбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам …

  • 22 September

    Л.Бямбажаргал: АН-д дарга олдоно, Харин Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд жулдана

    Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Лосолын Бямбажаргалыг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр физикч мэргэжилтэй, судалгаа шинжилгээний ажилд цаг заваа  зориулахаас  биш  нам, улс төрийн амьдралд гүнзгий оролцоод байдаггүй нэгэн. Харин хөндлөнгөөс ажигласан, дүгнэсэн байр суурь нь ямагт сонирхолтой байдаг билээ. -Монголын улс төрд хоёр л том  нам бий. Түүний нэг АН фракц, бүлэглэлийн талцал, гишүүдийнхээ амбицад “алуулж” …

  • 22 September

    Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн …

  • 22 September

    “Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлал эрхлэх зөвшөөрөл олголоо

      “Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Нийт 40.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тус банк даатгалын зуучлагчийн үйл ажиллагаагаа 50.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар эхлүүлэхээр баримт бичгээ бүрдүүлсэн байна. Түүнчлэн өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагын даатгалд 100.0 сая төгрөгөөр даатгуулжээ. Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын банк тусгай нэгжээр явуулах бөгөөд ажилтнуудаа Санхүүгийн …

  • 22 September

    “Багануур” ХК, “Ай түүлс” ХК-уудын үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

       СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Ай түүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус …

  • 22 September

    Манай хүлэмжийн аж ахуйг Голландын мэргэжилтэн өндрөөр үнэлжээ

    Өнөөдөр манай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид цөөнгүй нэмэгдсээр энэ чиглэлийн аж ахуй хөгжих шатандаа орж байна. Аж ахуй ч гэлтгүй, ажилсаг хичээнгүй, ногоон байгальд элэгтэй айл өрхүүд маань ч хашаандаа тарьж болох нарийн ногоо, жимс жимсгэнийг тариалан ард түмэндээ нийлүүлж байна.             Урьд нь бид ихэнх төрлийн ногоо жимсийг ямар ч баталгаагүйгээр гаднаас оруулж хэрэглэдэг байсан бол одоо эх …

  • 22 September

    Албан журмын даатгагчдын холбооны УЗ-ийн бүрэлдэхүүнийг батлав

    Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн бүтцийг дарга, найман гишүүнтэй байхаар тогтоож, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар эдийн засгийн онол, даатгалын салбарын судалгаа шинжилгээний олон жилийн туршлагатай судлаач, СЗХ-ны даргын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Б.Бат ажиллахаар боллоо. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр албан журмын харилцаанд оролцдог төрийн байгууллагууд болон даатгалын үйл ажиллагаа эрхлэгч хувийн хэвшлийн төлөөлөл …

  • 22 September

    Монгол улсын баг тамирчид Алт, мөнгө, хүрэл медальтайгаар ДАШТ-д амжилттай оролцлоо

    Итали улсын Андри хотод энэ сарын 05-наас 11-ны хооронд болсон Олон улсын таеквондогийн Өсвөрийн 12 дахь, Ахмадын 7 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Тус тэмцээнд оролцсон тамирчид маань өмнөх амжилтуудаа бататган хошой алт, мөнгөн медалийг хүржээ. Тодруулбал: Хатуу биет хугалах төрөлд К.СЕЙТХАН- АЛТАН МЕДАЛЬ, Тулааны төрөлд +80 кг Ц.ДАВААСҮРЭН- МӨНГӨН МЕДАЛЬ Өсвөр нас …

  • 22 September

    “Дархан хотын баяр, төвийн бүсийн түншлэл 2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-25 өдрүүдэд болно

    Дархан хот үүсч хөгжсөний 55 жилийн ойн хүрээнд “ДАРХАН ХОТЫН БАЯР, ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2016” үзэсгэлэн худалдааг 9 дүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газар, Залуучууд театрын урд талбай буюу Найрамдал талбайд тус тус зохион байгуулна. Дээрх үзэсгэлэн худалдаа нь Төвийн бүсийн болон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх борлуулалтыг дэмжих, төр …

  • 22 September

    НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, хэрэгжүүлэхэд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын бусад байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг …

  • 22 September

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. – Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. – Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. – Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны …