Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 19 August

    Дэлхийн хамгийн урт, өндөр шилэн гүүрийг нээнэ

    ЧАНША. /Xinhua/. Дэлхийн хамгийн урт бөгөөд өндөр шилэн гүүрний нээлтийн ёслол маргааш Хятад улсын Хунань мужийн Жанзязе хотод болно гэж албаны хүмүүс мэдэгдлээ. 430 м урт, 6 м өргөн, нэвт харагдах гурван давхарга бүхий шилэн гүүрийг газраас 300 м өндөр хоёр эгц хадан хясааны хооронд өлгөж тогтоожээ. Тус гүүр нь загвар, хийц зэрэг 10 үзүүлэлтээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. …

  • 19 August

    272 хүнийг усанд осолдохоос аварчээ

    Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газраас  “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн, үүрэг өгч ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус үүргийн хүрээнд …

  • 19 August

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томиллоо

    Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд  С.Батболд Ерөнхий сайдын үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар  бие оролцож байжээ. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас …

  • 19 August

    “Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

      Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа …

  • 19 August

    Самар түүхдээ хуш модоо хайрлаарай

    Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амар унахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх ч үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа …

  • 19 August

    Нитх-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Зуны амралт, зугаалгын цаг …

  • 19 August

    В.Путин, Ш.Абэ нар ирэх сарын 2-нд уулзана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо хэлэлцээ хийнэ гэж Оросын сайд мэдэгдлээ. ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка пүрэв гарагт Москва хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ төлөвлөгөөг дэлгэжээ. Ирэх сарын 2-3-нд Оросын Алс Дорнодын тус хотод болох Олон улсын эдийн засгийн форумд Ш.Абэ оролцох аж. Ази-Номхон далайн улсуудаас …

  • 19 August

    Энхийг сахиулагчид Афганистан зориход бэлэн боллоо

    Монголын энхийг сахиулагчид дайчид ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёр багийн алба хаагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн хоёр баг нь өөр, өөр газар оронд үүрэг гүйцэтгэх бөгөөд эх …

  • 19 August

    Ивээл ба харш жилээ мэддэг үү

    Алив хүмүүн 12 жилийн аль нэгэнд хүний төрлийг олох агаад тэдгээр жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах зэрэг холбоо шүтэн барилдлагатай ажээ. Ивээл жил: Билгийн тооны 12 жил зурхайн ёсоор гурав гурваараа ивээл жил болдог. Үүнд: Хулгана   Луу    Мич; Үхэр   Могой    Тахиа; Бар   Морь   Нохой; Гахай   Туулай   Хонь Эдгээр ивээл жилд төрсөн хүмүүс хоорондоо гэрлэх, үерхэж нөхөрлөх, аян зам, ан …

  • 19 August

    Гандантэгчинлэн хийдэд хулгай орж, гуулин бурхад алдагдсан байна

    Гандантэгчинлэн хийдэд өчигдөр орой хулгайч оржээ. Хулгайч тус хийдийн оройн “Жүд” дацанд 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрсэн бөгөөд гуулин бурхан хулгайлсан гэдгийг цагдаагийн байгууллагад лам нар мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгаад гэмт этгээдийг саатуулсан тухай мэдээллээ. Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй юм байна.  Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст …

  • 19 August

    РИО 2016: Хятадууд медалиндаа сэтгэл хангалуун биш байна

    Хятадын хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд нь БНХАУ-ын шигшээ баг тамирчдын Рио 2016 олимпийн наадмаас хүртсэн медалинд сэтгэл хангалуун биш байгаа тухай BBC агентлаг онцоллоо. Их Британийн усан сэлэлтийн баг тамирчид эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн тэмцээнд алтан медаль хүртэж, БНХАУ-ын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Синхуа агентлагийн албан ёсны твиттер хуудаснаа “Тоглож байгаа байлгүй дээ?” хэмээн жиргэсэн аж. Түүнчлэн …

  • 19 August

    Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийн баярын мэндийг дэвшүүлье

    Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж байгаа хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье. 2016 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газар, үүний дотор эрчим хүчний яамнаас …

  • 19 August

    Зуслангийн замд ноцтой осол гарч, хүний амь нас эрсэдлээ

    Өнөөдөр өглөө 7 буудлаас хойшхи зуслангийн зам дээр зам тээврийн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, хоёр хүн хүнд гэмтжээ. Тиймээс жолооч нарыг хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцож, дүрмээ сайн баримтлахыг сануулж байна.

  • 19 August

    Канадын парламентын гишүүнтэй уулзлаа

     Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад …