Турк дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халджээ

ОХУ-аас Турк улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Андрей Карловыг шууд нэвтрүүлгийн үеэр буудаж, хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Элчин сайдыг хөнөөсөн этгээд ” Апеллог битгий март, Сирийг битгий март, Аллах Акбар, Бид бол Мухаммедийн ивээл доорх Жадигийн үр сад” хэмээн хашгирч байсан гэх мэдээлэл цацагдсаар байгаа билээ.

Харин  Оросын элчин рүү халдснаас хэдхэн цагийн дараа зэвсэглэсэн этгээд Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр руу гал нээсэн тухай мэдээллийг хэвлэлүүд онцолж эхэллээ. Элчингийн байр руу найман удаа буудсан этгээд хамгаалалтынханд баригдсан байна. Халдлагад өртсөн хүн байхгүй гэж Туркийн тал мэдээлжээ.

Халдлагын улмаас АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа түр хугацаанд барихаар болсон байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …