Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна. 2016 оны есдүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын Хангай, Хэнтэйн уулсаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
7 September
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
-
7 September
УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо
Засгийн газрын хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар …
-
7 September
Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, …
-
7 September
Зуслангийн чиглэлд амьдарч буй иргэдийн өмч хөрөнгөнд хууль бусаар халдсан бүлэг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй …
-
7 September
ГХ-ны төв архивт 50000 орчим цаасан суурьтай баримт, 12000 гаруй гэрэл зураг, 200-гаад тусгай төрлийн баримтууд хадгалагдаж байна
Гадаад Харилцааны Төв Архив нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд холбогдох баримтыг төвлөрүүлэн хадгалдаг төрөлжсөн төв архив билээ. Сан хөмрөгтөө 1890-2016 оны 50000 орчим цаасан суурьтай баримт, 12000 гаруй гэрэл зураг, 200-гаад тусгай төрлийн баримтуудыг архивын стандарт шаардлагын дагуу хадгалж байна. Бид баримтаа цахим хэлбэрт шилжүүлэх, иргэд судлаачид, ажилтнуудад архивын цахим болон цаасан баримтаар үйлчлэх, үнэт ховор түүхийн баримтыг олон …
-
7 September
Цэргийн албан хаагчдын тэтгэмжийн талаар онцгой байдлын албаны албан хаагчид ийм байр суурьтай байна
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 12 дугаар хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг одоо байгаагаас дордуулахаар болсон байна гэж …
-
7 September
“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов. “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааныг нийт аймаг, сум, нийслэлийн дүүрэг, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллага гэсэн 5 түвшинд зарлан явуулсан байна. Шагнал гардуулах үйл ажилагаанд Монгол Улсын …
-
7 September
БОХХАА байнгын хорооны дарга Ц.Гарамжав өдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн /ТББ/ төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар өнөөдөр /2016.09.07/ Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн /ТББ/ төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-ийн талаар ярилцлаа. Мөн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад байгаль хамгаалагч нарын зөвлөл байгуулж, …
-
7 September
Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт Канадын хөтөлбөр үргэлжилнэ
Канад улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон төслүүд тодорсон байна. Тодруулбал, энэхүү төслүүдийн нэг болох Канадын иргэн хатагтай Жули Вэлүүгийн санаачилсан Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Нарны Хүүхдүүд” цэцэрлэг бөгөөд Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Канад улсын Парламентын …
-
7 September
“Говийн 6” арга хэмжээ болно
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол орныхоо баруун, зүүн хэсэгт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, ховор амьтан, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалд анхаарал хандуулан ажилладаг билээ. Тус байгууллага нь БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болдог …
-
7 September
Итали улсын сенатын танхимын гишүүд, төлөөлөгчид монгол улсад айлчилж байна
Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд …
-
7 September
“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн худалдаа болно
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид оролцож байгаагаас хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл