Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 17 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирэв. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Нэйпидо хотноо зохион байгуулсан  “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон …

  • 17 June

    “СПА” нэрийн цэвэр усыг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    НМХГ-ын улсын байцаагчид иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 579 тоот хашаанд байрлах “Хатан сувд” ХХК-ий үйлдвэрийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа “Спа ватер” ХХК-ий савласан цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн “СПА” нэрийн 5, 18.9 литрээр савласан цэвэр ус нь “Үйлдвэрлэх зөвшөөрөл бүртгэлгүй үйлдвэрлэгдэн зарагдаж байсныг илрүүлжээ. Тус нэрийн усыг үйлдвэрлэхдээ …

  • 17 June

    Олон улсын бүжигчид ням гарагт Чингисийн талбайд өрсөлдөнө

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тэмцээнд рэп, хип хоп, брейк, электро бүжгээр өрсөлдөхөөс гадна салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг …

  • 17 June

    Аль ч намын бодлогыг ард иргэд “андахгүй мэдэх” болж дээ

    Монгол ардын нам олон жил төр барьж байх үед нь Монгол улсын иргэд зовлонгүй амьдарч байсан юм гэж ирээд л өвөө эмээ нар дурсдагсан. Гэхдээ тэр үед нийгмийн өөр тогтолцоо, өөр өнгө аястай байсан цаг л даа. Ядуу хүн байдаггүй байлаа гээд л одоо хижээл насныхан Ю.Цэдэнбал гуайн хөшөөнд мөргөж байгаа нь “бахархмаар” ч юм шиг. Энд аль нэг намыг …

  • 17 June

    Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордон өчигдөр нээлтээ хийлээ

    Энэхүү ордон нээгдсэнээр залуу хосууд гэрлэлтээ ёслол төгөлдөр бүртгүүлэх, шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгох, 16 нас хүрч буй хүүхдэд иргэний үнэмлэх гардуулах зэрэг арга хэмжээ явагдана. Мөн Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв байрлан хүүхэд, гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

  • 17 June

    Зуслангийн чиглэлруу өдөр бүр автобус явж байна

    Нийслэлийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж эхэлсэн. Энэ жил зуслан руу ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн  хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн  хугацаатайгаар …

  • 17 June

    Гадаад паспорт захиалахын тулд Зуун айлыг зорих шаардлагагүй боллоо

    Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх боломжтой болж байгаа билээ. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг …

  • 17 June

    Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?

    Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та мэдэх үү. Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй.  Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс.  …

  • 17 June

    14 дүгээр сургуулийн шинэ барилгын шавыг тавив

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь, багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл албаны бусад хүмүүс оролцов. Тус сургуулийн захирал Б.Цэцгээ, “Өмнөх барилга …

  • 17 June

    Ч.Бямбажавт иргэд итгэл үзүүлэхээ амлаж байна

    НИТХ-ын 22-р тойрогт нэр дэвшигч Ч.Бямбажав 31-р хорооны иргэд, сонгогчидтой уулзалтуудыг хийсээр явна. Иргэд нийслэл хотын захиргаанаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа сайн хашаа хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар олон асуулт асууж хариултаа авч байлаа. Хотын ажлыг мэддэг, туршлагатай нэр дэвшигчээ дэмжинэ гэдэгээ ч  илэрхийлж байсан юм. Түүнийг намбатай, түшигтэй хүний хувьд бүрэн нөмөр нөөлөгтэй хүн гэгчлэнгээр ярьж …

  • 17 June

    Дуучин Б.Мягмарсүрэн ХӨСҮТ-д 8 ширхэг хүчилтөрөгчийн баллон хандивлажээ

    Франц улсад амьдарч буй дуучин Б.Мягмарсүрэн 2 хүүхдийнхээ хамт Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө сайн үйлсэд зориулж 2 сая төгрөгийн мөнгөн хандив илгээжээ. Дуучны маань нэг ангийн найз н.Нарангэрэл болон орчуулагч Ц.Ганцэцэг, дуучин Б.Мягмарсүрэнгийн аав Батбаяр, ээж Пүрэвээ нар түүний хандивийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Нямхүү, инженер техникийн албаны дарга Болдбаатар нарт хүлээлгэн өгч найзынхаа хүсэлтийг биелүүлжээ. Энэхүү хүлээлгэн өгсөн 2 …

  • 17 June

    Сангийн сайд Б.Болор: Иргэдэд 300 мянган төгрөг олгох журамд өөрчлөлт оруулна

    Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцлоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн талаар хэлэлцэн, 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж буй иргэдийн 300 ширхэг хувьцааг худалдан авах тухай журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ тэрээр чухам ямар өөрчлөлт гэдгийг тодруулсангүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын төсөвт дарамт үүсэхгүй, хууль зөрчсөн үйлдэл ч болохгүй гэв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын …

  • 17 June

    Баруун 5 аймгийн 150 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа

    Ховд аймгийн 100, Увс аймгийн 7 Завхан аймгийн 17, Говь-Алтай аймгийн 18 Баян-Өлгий аймгийн 18 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт  хамрагдаж ийнхүү цэргийн эрдэмд суралцахаар цэргийн бэлтгэл сургуульдаа гарч байна. Их сургуульд суралцах 4 жилийн хугацаандаа цэргийн эрдэмд суралцаж алба хаана гэдэг тэдний хувьд төгсөөд төрийн албаны шалгалтанд орох, төрд орж ажиллахад  чухал болж байгаа юм.   khovdnews.mn

  • 17 June

    Иргэдийн хүсэн хүлээсэн уулзалт Баянзүрх дүүргийн 26-р хороонд боллоо

    2016 оны 06 сарын 15 өдрийн оройн 19 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт УИХ-ын 50-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Энхбаяр болон Э.Бат-Амгалан нар уулзалт зохион байгууллаа. Иргэдийн амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон цаашид гарах гарцыг эрэлхийсэн уулзалт болсон юм. Ахмад настан болон залуу үеийн төлөөлөл тэдэнд итгэж байгаагаа илэрхийлээд энэ төрд байх ёстой хэмээн …

  • 17 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний тухай” А/490 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах  байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгов. Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зардал болох …