Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 17 August

    Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардан авлаа

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдөр боксын медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангасан билээ. Энэ өдөр манай боксын тамирчдын хувьд хариуцлагатай тулааныг хийсэн. Өнөөдөр өглөө буюу  Улаанбаатарын цагаар 08:20цагт боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жингийн медальтангууд эх орныхоо далбааг мандууллаа. Манай тамирчин Д.Отгондалай хүрэл медаль авч, мөнгөн медалийг Франц улсын тамирчин Софьян Умиа …

  • 17 August

    Э.Цэндбаатар шөвгийн наймд ялагдав

    Риогийн наадмын 11 дэх өдөр боксын 56 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээд үлдэхийн төлөө тулалдлаа. “Риоцентро” ордонд түүнтэй тулсан өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, АНУ-н Шакур Стивенсон байсан юм. Гурван үе үргэлжилсэн тус тулаанд 30:27, 30:27, 30:27 харьцаатай Америкийн тамирчин ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Харин 19 настай манай тамирчны хувьд арвин туршлага хуримтлуулсан, өөрийн нөөц бололцоог харуулсан тэмцээн …

  • 17 August

    “Өвсний үндэс” хөтөлбөрийн төслийн тоо 500-д хүрчээ

    Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан  ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил болон Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг нар ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож, үг хэллээ. Мөн ёслолын …

  • 17 August

    Аса аварга бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгихаар Риод ирлээ

    Аса аварга бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгихаар Риод ирлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албын хашдаг билээ. Аса аварга шигээ Аатай, Омголон, Хийморьтой байгаарай. Чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ. Эх сурвалж: Zaluu.com

  • 17 August

    Бут,сөөг хэлбэржүүлэх, зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна

    Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой. Энэ цаг үед бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг бөгөөд  08 сарын 15-ны өдөр Баруун, Зүүн салбарын ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн инженер, цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Тасганы овоо, Олимпийн гудамж, Доржийн гудамжуудад бут …

  • 17 August

    Д.Сумъяа: Барилдааны дараа Силвагийн тухай уншаад түүнийг их өрөвдсөн

    Рио-гийн олимпод Монголынхоо нэрийг гаргаж, мөнгөн медаль энгэртээ зүүсэн Д.Сумъяагаар Монгол түмэн эргэлзээгүй бахархацгааж байгаа билээ. Монголын эмэгтэй жудочдоос анх удаагаа олимпийн медаль авсан бүсгүйгээр бахархахгүй ч гээд яахав. Тэрчлэн олимпийн мөнгөн медальт  бүсгүйн сэтгэгдлийг нэг сайхан бүрэн дүүрэн сонсох юмсан гэсэн хүсэл Монголчуудад байгаа нь лавтай. Тэгвэл тэрбээр news.mn сайтын Рио-д ажиллаж байгаа сурвалжлагч Б.Бадамгаравт  ярилцлага өгчээ. Тэрбээр алтан …

  • 17 August

    Өнөөдөр нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.  

  • 17 August

    Чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

      Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын тэмцээн маргааш эхлэх гэж байна. Манай 10 бөх Риогийн дэвжээнд хүч үзэхээс Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нар түрүүлж дэвжээнд гарна. Чөлөөт бөх Наймдугаар сарын 17-нд эмэгтэй 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа,  18-нд 53 кг-д Э.Сумъяа, 63 кг-д С.Батцэцэг Эрчүүд наймдугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат, Наймдугаар 20-нд 86 …

  • 17 August

    Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд болгоомжтой явуулахыг сануулав

    Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын 143км-т байрлах Хэрлэнгийн гүүр орчмийн далангийн хөвөө угаагдсан байна. Ийнхүү осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын хажууд түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.

  • 17 August

    Улаанбаатарт 21 хэм дулаан байна

    Ойрын хоногуудад зарим газраар бороо орно. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, …

  • 17 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 14. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 16 August

    “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” болно

    “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болно. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд  талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран …

  • 16 August

    Д.Отгондалайгийн ээж Д.Чимэдцэеэ: Хүүгийнхээ тулааныг үзэхээс эмээдэг

     “Рио-2016” олимпийн наадмаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайгийн ээжтэй ярилцлаа.  -Сайн байна уу. Та өчигдөр хүүгийнхээ мөнгөн медалийн төлөөх тоглолтыг үзсэн үү? -Шууд дамжуулахад нь үзэж чадаагүй ээ. Өглөө хүүхэд ирэхэд утсаар нь нөхөж үзсэн. Эмээ нь Дорнод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Саяхан хөлөө эвгүй гишгээд гэмтээчихсэн. Эмнэлэгт хэвтсэнээ Д.Отгондалайд мэдэгдэхгүйн тулд хэвлэлийнхнийг …

  • 16 August

    “Эдийн засаг” хэмээн гурвантаа чанга дуугаар хэлээгүй ч энэ засгийн онилох бай нь хямрал ажээ

    Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай байдаг. Статистикаа буруу тодорхойлбол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муугаар нөлөөлдөг хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар өчигдөр мэдээлэл хийхдээ тэрбээр үүнийг онцолсон юм. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө 1.3 хувь руу уруудаж, Монгол Улсын гадаад өр 23.5 тэрбум доллар болж өссөн гэж Сангийн сайдыг мэдээлэл хийсний …

  • 16 August

    Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо нээгдлээ

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2016” 8-р сарын 12-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотын “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжиж, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих холбоо, Бугат, Хөх-хот болон Хянган, Шилийн гол аймаг, МУ-ын “Мишээл” групп хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон хөнгөн нэхмэл, …