Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 9 August

    Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой дамбадаржаа хийдийн цогцолборыг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Дамбадаржаа хийдийн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна. 1. Дамбадаржаа хийдийн цогцолбор …

  • 9 August

    Зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын зөвлөгөөн боллоо

    Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа. Семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаны хүмүүс болон найман аймгийн 300 гаруй малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ийн ХААБ-аас …

  • 9 August

    Улаанбаатар хотын гэрэлтүүлэг 96,63 хувьтай асч байна

    Нийслэлийн зургаан дүүргийн гэрэлтүүлэг 08 сарын 07-ны өдрийн байдлаар 96.63 хувийн асалттай байгаагаас Баянгол дүүрэг 90 хувь, Баянзүрх дүүрэг 99.2 хувь, Чингэлтэй дүүрэг 99.85 хувь, Сүхбаатар дүүрэг 97.30 хувь, Сонгинохайрхан дүүрэг 97.10 хувь, Хан-Уул дүүрэг 96 хувийн асалттай байна. Асалт хангалтгүй байгаа гудамжуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шуурхай зохион байгуулж, арга хэмжээ авч байна гэж Нийтийн …

  • 9 August

    Орон нутгийн зарим замуудыг түр хаалаа

    Их хэмжээний устай, үргэлжилсэн бороо орж, үер буусны улмаас зорчих боломжгүй болсон орон нутгийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хаалаа. Тодруулбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна. Иймээс уг замын хөдөлгөөний хааж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулан түр зам гаргажээ. Мөн Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын …

  • 9 August

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дипломат төлөөлөгчидтэй хийх анхны уулзалтаа стратегийн түнш орон болох БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтэй хийж,  хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын Хятад Улстай явуулж буй хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байнга анхааран, хөдөө аж …

  • 9 August

    Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа

    “Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа. Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ. Харин 57 кг-ийн жинд алтан …

  • 9 August

    Ихэнх нутгаар бороотой

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 08 дугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг урьдчилсан мэдээ:   Баруун болон төвийн аймгуудын нутгаар, зүүн аймгуудын хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу …

  • 9 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 6. Ангараг гараг. Салхины эх одтой, Хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 8 August

    Хелико бактертай тэмцэх хоолны дэглэм

    Дэлхий нийтийн хүн амийн дийлэнх нь хелико бактертай гэсэн судалгаа байдаг аж. Энэ бактер нь хүний биед тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг ч байх ёстой хэмжээнээсээ ихэдсэн тохиолдолд муу үр дүн авчирдаг. Жишээ нь хамгийн эхний асуудал бол хүний гоо сайхан юм. Хелико бактераар өвчлөгсдийн ихэнхи нь өсвөр үеийнхэн, залуучууд байдаг. Тиймээс энэ бактерийг хүнсээр хэрхэн саармагжуулж болох аргыг хүргэж байна. …

  • 8 August

    БОАЖ-ын сайд БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай уулзаж, хоёр улсын байгаль орчин,аялал жуулчлалын салбарын харилцаа,хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хаймин Байгаль орчин,аялал жуулчлалын сайдаар дахин томилогдсонд Д.Оюунхорол сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр улс байгаль орчин,аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай.Байгаль орчноо хамгаалж буй …

  • 8 August

    “РИО 2016”-д Хятадын алдаатай далбааг ашиглаж байна

    “Рио 2016” эхэлсэн өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл медаль гардуулах ёслол дээр Хятадын далбааны буруу загварыг ашиглаж байгааг Хятадын төв телевиз CCTV “Үндэсний далбаа бол тухайн улсын гол билэг тэмдэг болдог. Тиймээс ямар ч алдаа байх ёсгүй” хэмээн мэдээлжээ. Энэ тухай мэдсэн Хятадууд зохион байгуулагчдад гомдол гаргасан боловч одоо болтол солигдохгүй байгаа юм байна. Гол асуудал нь стандарт далбааны дөрвөн жижиг …

  • 8 August

    Олон улсын монголч эрдэмтний XI их хурал болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын тухай хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар байлцав. …

  • 8 August

    Авлигатай тэмцэх газрын дарга Х. Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов. Батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа. Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн …

  • 8 August

    Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт нээлттэй хэлэлцүүлэг болно

    Сүүлийн 2 жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан “Нийслэлийн “Иргэний танхим”  энэ сарын 10 -наас эхлэн   хаалгаа нээнэ.  Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас   иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийн  анхны сэдэв нь  “Нийслэлийн нийгэм – эдийн засгийн зорилт” байх юм. Нийслэлийн Засаг даргын  2016 – 2020 онд хэрэгжүүлэх мөрийн  хөтөлбөр,   “Нийслэлийн …