Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 27 July

    Шангри-Ла, KFC, E-mart … “монополь нь хаан шиг байсан” Монголын зах зээлд шинэчлэл хийж байна

    Бид “хятад” гэсэн шошгонд үнэн голоосоо дургүй улс. Гэхдээ “үнэн гол” гэдэг ойлголт тун явцуу юм. Тодорхой хэм хэмжээ, хэлбэр дүрс үгүй зүйл аж. Өчигдөрхөн “Хятад улс газрын хөрснөөс арчигдана” гэх гарчигтай мэдээний дор лайк /like/ дарж, “муу хужаа” хэмээн сэтгэгдэл бичиж байсан залуу өнөөдөр “Жек Магийн лекцний урилгыг хаанаас яаж олж авах вэ, туслаач та минь” гээд л бичээд …

  • 27 July

    ХНХ-ын сайд Н.Номтойбаярыг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар  УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр тус салбарын сайд томилогдтол Эрүүл мэндийн сайдын ажлыг давхар хаших бөгөөд яг одоо тус яамны ажилтан албан хаагчидтай уулзаж байгаа аж.

  • 27 July

    Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо

    УИХ дахь МАН-ын бүлэг анх Засгийн газарт сайдаар томилуулахаар 15 сайдын нэр дэвшүүлсэн ч энэ сарын 21-нд дөрвийг нь эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг татсан юм. Одоогоор тэдний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, …

  • 27 July

    Их сургуулиудын төлбөр нэмэгдэх үү

    Жил бүрийн намар буюу шинэ хичээлийн жил дөхөхөөр их дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл эцэг эхчүүд болон оюутнуудын хувьд хамгийн чухал асуудал болдог. Сургалтын төлбөрийг ихэнх сургуулиуд тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж нэмдэг бөгөөд түүнээс давуулан нэмэх нь ч бий. Үүнийгээ сургалтын материаллаг бааз сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх зэргээр тайлбарладаг. Мөн сургалтын төлбөрийг тухайн жил сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар …

  • 27 July

    “Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ уриаллаа

    “Рио-2016” Олимпын наадам болон Паралимпын өмнө “Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Могенс Люккетофт гишүүн улсуудад уриаллаа. Улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, энх тайвныг дэмжих зорилгоор “Олимпын эвлэрэл”-ийг эртний Грекийн үеэс өнөөг хүртэл мөрдөн сахисаар ирсэн уламжлалтай. “Олимпын эвлэрэл”-ийн хүрээнд Олимп эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс  эхлэн Олимп дууссанаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөх хүртэл уг …

  • 27 July

    Сумын харцага Л.Буяннэмэх долоон хүний амь насыг авран хамгаалжээ

    Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут холын Хүрмийн гармаар гарч байгаад усанд сууж, иргэдийн амь нас аюултай байдалд орсон байна. Тус машинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан аж. Улмаар иргэд машиныхаа дээвэр дээр …

  • 27 July

    Б.Баярмаа: Гэрээ нууц, хаалттай байсны хор уршиг Увсад үргэлжилж байна

    “Зууны мэдээ” сонин Увс аймаг дахь газрын тосны үйл ажиллагаа нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг зөрчиж, байгаль орчныг доройтуулж байгааг анх удаа хөндөн нийтлэл, сурвалжлага бэлтгэсээр байгаа билээ. Тэгвэл энэ жишээ манай улсад шинэ биш юм. Монголын газрын тосны салбарын түүхийг сүүлийн 20 орчим жил бичилцэж буй Дорнод аймгийн Тамсагийн ордод “Петрочайна дачин тамсаг” компани газрын тос хайж, олборлож эхлэх …

  • 27 July

    Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх арга

    Зөвлөгөө №1 Бөөрний чулуу үүсэх хэдэн хэдэн хүчин зүйл бий. Шээсний замын дахилтат халдварууд, шингэн зүйл бага уух, шээсний замын бөглөрөлт, хэрэглэж буй хоол хүнсэнд хэтэрхий их кальци болон С  витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч болон төрөл бүрийн эм хэрэглэх, бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлтүүдээс шалтгаалан бөөрний чулуу бий болдог байна. Зөвлөгөө №2 Эрүүл бус хоололт, хоолны …

  • 27 July

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил ОХУ-ын элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын баярын цахилгаан утас гардуулж, мөн өөрийн зүгээс баяр хүргэв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд И.К.Азизов …

  • 27 July

    Нүдний хараа муудахаас сэргийлэх аргууд

    Нүдний хараа муудахаас урдчилан сэргийлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ. Алхам №1 Нүдээ хамгаалах хамгийн энгийн арга бол өөрт таарсан харааны шилээ зүүх. Та мэргэжлийн эмчид хандан, өөртөө таарсан шилээ сонгоорой. Алхам №2 Хурц туяа, гэрлээс нүдээ байнга хамгаалах хэрэгтэй. Энэ бүхэн таны хараанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс  та өдрийн цагаар гадуур гарахаар болбол заавал нарны шил зүүгээрэй. Алхам №3   Гэр …

  • 27 July

    Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ. Хотын шинэ захирагч анхны энэ зоримог шийдвэрээ даваа гаригт болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан юм. Дээрх барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөнийг барьж эхлэхэд нь …

  • 27 July

    Хятадын Чан Ша хот “Зүүн Азийн соёлын хот”-оор шалгарав

    2017 оны “Зүүн Азийн соёлын хот”-ыг шалгаруулах арга хэмжээ өндөрлөж, Хү Нань мужийн Чан Ша хот шалгарч, 2017 оны “Зүүн Азийн соёлын хот”-оор шалгарав. Эх сурвалжаас үзвэл, соёлын хотоор шалгарсан Чан Ша хот 2017 онд соёлын хамтын ажиллагаа, биет бус соёлын өвийг хамгаалан уламжлах, олон нийтийн соёлын үйлчилгээний систем байгуулах талаар туршлага солилцох зэрэг олон хэлбэрийн соёлын арга хэмжээ зохиох …

  • 27 July

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил БНХАУ-аас монгол улсад суугаа элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Син …

  • 27 July

    18 аймгийн Засаг даргыг шинээр томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар /2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар/ 18 аймгийн Засаг даргыг томилоод байна. Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй байна.

  • 27 July

    Жэк Магийн амжилтад хүрсэн түүх

    Цахим худалдааны ертөнцийн “вант гүрэн”-ийг байгуулж, хэдэн сая бичил жижиг аж ахуйн нэгжийг хэрэглэгчидтэй нь холбосон. Тэрээр цоо шинэ зах зээлийн хэв загварыг нээж, урьд өмнө нь байгаагүй ажлын байрыг бий болгосон. Тэрээр буяны үйлсэд идэвхтэй оролцогч. Хятадын Бээжингийн Их Сургуульд элсэн орох нь түүний мөрөөдөл байсан боловч математикийн улсын шалгалтанд нэгхэн оноо авч, 3 жил дараалан шалгуулсныы эцэст орон …