Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 18 May

    Хилээр 3,65 кг чулуужсан яс гаргах гэж байсныг илрүүлжээ

    Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны энэ сарын 15-ны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байжээ. Буянт Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3,65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, 0000013 тоот бүтээгдэхүүнийг …

  • 18 May

    С.Баярцогт “Хэлгүй, дүлий” юм байна

    “Муу л бол хойд овоохой” гэгчээр хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болсон нэгэн хүн бий. Улс төрд хэдэн жил “гүйж” яваа түүнд байхгүй юм гэж байхгүй. Хувьдаа компанитай, оффшор данс, олон “нууцууд”, “муу нэр”-тэй, “урд” төрхтэй гээд дурдаад байвал олон “но” гарах болтой юм. Хэлсэндээ, ярьсандаа байж чаддаггүй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ. Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн …

  • 18 May

    Тэргэнцэртэй иргэнийг нэр дэвшилтээс хассан байна

    Нийслэлийн сонгуулийн хорооноос Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн нэр дэвшигчдийг танилцууллаа. Нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан. Гэвч хамгийн сонирхолтой Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн 4 иргэнийг хассан байна. Учир нь нэгийг нь тэргэнцэртэй, нөгөөг нь оюутан, мөн сэтгүүлч гэсэн хүмүүсийг тайлбарлах үндэслэлгүйгээр хассан талаар мэдэгдлээ. Иргэний хөдөлгөөний нам энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн …

  • 18 May

    Сэтгүүл зүй “тоглоомын дүрэм”-тэй байх нь бизнесийн зөв орчинг бүрдүүлнэ

    -Эрүүл бизнесийн зарчмаар мөнгө олдог хэвлэл мэдээллийн байгууллага улс төрөөс хараат бус, үнэ цэнэтэй байж чадна- Захиалгат, хараат сэтгүүлзүй ноёрхож байна гэж манай хэвлэлийнхэн шагширдаг ч “Хэвлэлийн бизнесийн орчин ямар байна бэ” гэдэг асуудлаар доривтойхон дуугарч байсан нь цөөн юм.”Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр анхдугаар чуулга уулзалтыг одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулж, тунхаг төдий зүйл гаргаад л өнгөрч …

  • 18 May

    Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг …

  • 18 May

    Ижил хүйстнүүд ихсээд байна уу даа

    Ижил хүйстэн. Энэ үгийг манайхан мэддэггүй байсан цаг саяхан мэт санагдана. Гэтэл одоо үгсийн санд маань байр сууриа нэгэнт бат нут эзлээд авчээ. Тэд дотроо олон төрөлд хуваагддаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Гомо, лесби, төрөлхийн болон олдмол гэдэг нь ч ойлгомжтой. Мөн эмэгтэй хувцас өмсдөг эрэгтэйг трансжендер, хүйсээ солиулсан эрэгтэйг нь лэйди бой, эр эм хоёулантай нь нөхцдөгийг бэй …

  • 18 May

    Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна

    Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна breakingnews.mn

  • 18 May

    Архины хордлогоор нэг хүн нас баржээ

    Тавдугаар сарын 10-17-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 362 хүн хандсаны 8.8 хувь (32) нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Архины хордлогын байдал өмнөх оны мөн үе болон өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс бага байна. Нийтэлсэн: Эрүүл мэнд, спортын яам

  • 18 May

    “Apple” компани нэг тэрбум долларын хувьцаа худалджээ

    Америкийн тэрбумтан, зохион бүтээгч Уоррен Баффет “Apple” компанийн нэг тэрбум долларын хувьцааг худалдан авсан тухай хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компаниас мэдээллээ. Баффетын эзэмшлийн тус компани нь 9.9 сая ширхэг хувьцааг худалдан авчээ. “Apple” компанийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурч нэгдүгээр улирлын орлого 12 хувиар унаж, хувьцааны үнэ 90.52 долларт хүрээд байсан юм. Баффетийг хувьцаа худалдан авах гэж буй …

  • 18 May

    Хоймор нутгийнхан залуу үеэ дэмжинэ

    Сонгогчид цэнхэр, улаан гэсэн сонголтоор “үнэндээ залхаж байна”. Алийг нь ч сонгосон ялгаагүй иднэ, ууна, талцана, худалдана. Тиймээс энэ жил “арай өөр сонголт” хийхийг хүсцгээж байна. Гэвч хэнийг сонгох вэ? Намаа сольсон хүнийг үү, эсвэл намдаа гологдсон эрхмийг үү. “Үгүй” энэ удаад цоо шинэ үеийг сонгож, улс шиг улсад амьдрахыг хүсч байгаа нь илэрхий. Харин иргэдийн энэхүү хүслийг шинэхэн байгуулагдсан …

  • 18 May

    Османы эзэнт улсаас “Исламын улс” хүртэл

    Их Британи, Франц хоёр одоогоос зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын хэсгийг хуваан эзэмших талаар тохиролцоо хийжээ. Зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Их Британи, Франц хоёр Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын газар нутгийг хуваан өөрийн нөлөөний бүсүүдийг байгуулах талын тохиролцоонд хүрсэн байна. Энэ баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” нэртэйгээр …

  • 18 May

    Х.Баянмөнх аваргын охин Увсад нэр дэвших үү

    УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-нд багтаан нам эвслүүд зарлах учиртай. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс үүдэж нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулсан ч нам эвслүүдийн хувьд хэдийнэ тойргийн тохироогоо хийжээ. Тухайлбал, Увс аймагт МУГЖ С.Жавхлан АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл явж байсан бол тэрбээр АН-ынхантай ойлголцолд хүрч чадаагүй аж. Улмаар төрсөн нутагтаа бие даан нэр дэвшихээр болсон гэх …

  • 18 May

    Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ

    Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд …

  • 18 May

    Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүдэд  иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр …

  • 18 May

    Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр уулзалт, ярилцага хийв

    УИХ-ын гишүүн асан, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчдийн дунд нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уг лекцийг “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулжээ. Б.Батбаяр хойч үеийн төлөөлөл болсон залуучуудтай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан байна. Б.Батбаяр “Амжилтанд хүрэхийн төлөө миний хувьд хоёр зарчмыг баримталч ирсэн. Нэгт зоригтой …