Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 28 April

    Ганц өвлийг давж чадахгүй цууралт өгдөг “дэлхийн стандарт”-аас татгалзья

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулуудын барилгыг шинэчлэн барьж байгаа билээ. Сургуулийн барилгуудыг насжилт өндөртэй, цаашид үйл ажиллагаа явуулвал аюултай гэсэн шалтгаанаар буулгаж, шинэчлэх ажил улс даяар өрнөж байна. Гэвч шинэ нь хуучнаасаа ч дордсон байвал яах вэ. Жишээлбэл, III сургуулийн барилга ашиглалтад ороод удаагүй байгаа. Гэвч барилгад цууралт үүссэн гэдэг “таагүй” мэдээлэл сонсогдов. Уг нь “дэлхийн стандартад нийцсэн магтах зүйл ихтэй …

  • 28 April

    Түрээсийн орон сууцны цахим сугалаа өнөөдөр болно

    Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан. Харин тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болоод буй. Тэгвэл сугалааг ил тод, шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын яам бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон …

  • 28 April

    Хонг Конгийн хөрөнгийн бирж MMC компанийн бүртгэлийг түдгэлзүүлж болзошгүй

    “Mongolian Mining Corporation”-д зээл олгосон “BNP Paribas” болон “ICBC” банк зээлийн төлбөрөө нэн даруй төлж барагдуулахыг шаардсан бөгөөд “Mongolian Mining Corporation” зээлдүүлэгчидтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хичээх болно гэж мэдэгдсэн. Зээл олгогч банкууд зээлийн төлбөрийг гаргуулахаар “FTI Consulting” компанийг зөвлөхөөр томилсон байна. “BNP Paribas” болон “ICBC” банкны төлбөрийн үлдэгдэл нийт 95.4 сая ам.доллар байгаа аж. “Mongolian Mining Corporation” 2014 оны гуравдугаар …

  • 28 April

    Монголын сайтын холбоо Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтарч ажиллана

    Өнөөдөр Монголын сайтын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монголын сайтын холбоог төлөөлөн холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Бизнес хөгжил хариуцсан ерөнхийлөгч Э.Батхүү, Хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Амартүвшин, Улаанбаатар хотын цагдаагийн газрыг төлөөлөн тус газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, …

  • 28 April

    Ш.Сүрэнжав: Тархиндаа сумтай Гончигдорж өөд болтлоо албандаа үнэнч байсан

     Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.  ЦАГДАА–ТУГАНДАА СОЁМБОТОЙ ТӨРИЙН СЭРГЭГ ХАРАА  Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайг бид “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль“, “Гарьд магнай” гэдэг кино, олон арван дуу шүлэг найраглал, зохиолоор нь андахгүй сайн мэднэ. “Номбүтээлээрээ түмэн олондоо …

  • 28 April

    Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1,6 тэрбумд хүрчээ

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнөөдөр Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 1,6 тэрбумд хүрснийг зарлалаа. Тодруулбал, тус компани 2016 оны эхний улирлын тайлангаа гаргажээ. Өнгөрсөн дөрвөн сарын тус компани 5,38 тэрбум ам. долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 5,26 тэрбум ам. доллароос давж гарчээ. Түүнчлэн Facebook тайлангаа гаргаснаас хэдхэн цагийн дотор хувьцааны үнэ 9 хувиар өсөж нэгж хувьцааны үнэ 117,59 …

  • 28 April

    Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг удахгүй батлана

    • Өнгөрсөн арванхоёрдугаар сард Рин Тинтогийн зүгээс далд уурхайн удаан хүлээлгэсэн асуудал шийдэгдсэн гэж мэдээллэж байв. Үүний дараа уг ажлын бэлтгэл болгож Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Jean-Sebastien Jacques-ийг томилох гэж байна. Тэрээр Оюу толгойн далд уурхайн гэрээг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн юм. • Deutsche Bank-ний шинжээчид “Рио Тинто, Turquoise Hill, Монголын засгийн газар нь Оюу толгойн далд …

  • 28 April

    Залуусын сэтгэхүйн доройтлыг “нэгдэл” арилгах уу

    Залуус бидний сэтгэлийн доройтол энэ нийгмийн  эмзэглэх сэдвүүдийн нэг болж. Залуус ухамсар дорой, хүмүүжлийн доголдолтой байгаа нь “ирээдүйн” Монголын эмгэнэл. Залуус бусдын хөдөлмөрийг үнэлэж мэддэггүй, өөрөө хөдөлмөр хийж чаддаггүй, хэннэггүй, бусдаар тэжээлгэсэн өнгө аястай байгаа хэрэг. Эх орондоо эзэн нь сууж чадахгүй залуус дүүрэн болж. Харийн орныг зорьхоороо маш их соёлыг өөрөөсөө “төрүүлдэг” ч гэлээ өөрийн эх орондоо хаа сайгүй …

  • 28 April

    APPLE-ийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурчээ

    “Apple”-ийн төхөөрөмжүүдийн борлуулалт 2003 оноос хойш анх удаа буурсан гэнэ. 3-р сарын 26-нээр дуусгавар болсон санхүүгийн II-р улирлын мэдээгээр Apple-ийн орлого 50.6 тэрбум ам.доллараар өссөн ч жилийн өмнөхөөсөө 13%-аар бага байгаа аж. Тус компанийн гол бүтээгдэхүүн ашиг орлогын ихэнх хувийг авчирдаг “iPhone”-ы борлуулалт түүхэндээ анх удаа унасан бөгөөд энэ нь ойролцоогоор (65%) болсон байна. Wall Street Journal-д Apple-ийн гүйцэтгэх захирал …

  • 28 April

    Фэйсбүүкчдийг баривчилжээ

    Тайландын армийнхан Засгийн газар болон армийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлсөн хэмээн фэйсбүүкчдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргүүд өчигдөр тусгай ажиллагаа явуулж 10 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэд “Нэг санал” гэх бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Мөн тэдний фэйсбүүкийг хааж, захиалагч байгаа эсэхийг шалгаж байгаа хэмээн Армийн хэвлэлийн албанаас мэдээллээ. “Bangkok Post” сонинд “Баригдсан фэйсбүүкчид …

  • 28 April

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 2.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн …

  • 28 April

    ОХУ-д сурч байгаа залуус улаанбурхан өвчнийг анагаах аппаратууд илгээлээ

    Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бяцхан багачууд амь насаа алдаж, энэ өвчнөөр олон хүүхдүүд халдварлаад байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаан бурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, …

  • 28 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: “Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт үндэсний сургалт ЭМСЯ-ны ” Б” зааланд эхэлнэ. 09.30 цагт: Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Энэ удаагийн хурлаар Мэдээлэл, харилцаа холбоо, Авто тээвэр, Газар тариалан, Авто зам, Газрын тос, Барилга, Чанарын удирдлагын тогтолцоо, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын стандартчиллын техникийн хороодын нийт 62 асуудал хэлэлцэх юм. …

  • 28 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-16.00 цагт: 20-р хороо Гачууртын төв, 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачуурт тосгоны ЗДТГ, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн салбар 10.30-17.30 цагт: 20-р хороо Монгол шилтгээн, Гачуурт, Баяндөхөм, Хар усан тохой орчмоор, Сүхбаатар дүүрэг  10.30-17.30 …

  • 27 April

    Шатахууны 51 хоногийн нөөцтэй байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хэвийн байгаагийн зэрэгцээ үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурсан. Энэ сарын эхээр “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнээг 80-120 төгрөгөөр бууруулсан. Мөн саяхнаас “Петровис”, “Шунхлай”, …