Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 8 July

    Төрийн их баяр наадмын нээлт хаалтыг Н.Наранбаатар ингэж найруулжээ

    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдлээ. Монгол түмэн зон олон маань түүхэн тэгш ой давхцсан төрийн их баяр наадмаа үзэх гэж сэтгэл догдолж, хоног тоолон хүлээж сууна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж, өнө эртний түүхийн эзэд гэрч гэдгээрээ омогшин наадах гэж байна. Эрийн …

  • 8 July

    Цагдаагийн алба хаагчдыг шагналаа

    Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад  Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж урамшууллаа. Өнөө жил цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож  байгаагаараа онцлог юм.

  • 8 July

    Наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэнэ

    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдрөөс буюу 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. …

  • 8 July

    Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

    Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлсэн. Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Бага хурлаас олонхын саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа  сонгогдоод буй Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй уг асуудлаар зөвшилцсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг зарлан хуралдуулж, шинэ Ерөнхий сайдаа үүрэгт ажилд нь томилохоор зэхэж байгаа аж. …

  • 8 July

    Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

    Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр  гаригт тохиож байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд “Ном дор мөргөмү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулна. Үйл ажиллагаа өглөө 05.30-07.30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн …

  • 8 July

    Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно

    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын цагдаагийн газар нь Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчын бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж уртасгасан цагаар ажиллана. Улсын их баяр …

  • 8 July

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороод ажлын явцаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн хуралдаанаар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2015 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсны дагуу …

  • 8 July

    Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 08. Сугар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 4. Бархасвадь гараг.  Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 8 July

    Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар аагим халуун байх боловч, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ.   2016 оны долоодугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс …

  • 7 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Сая МАН-аас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболдоос хүлээж авлаа. МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцъя гэж бодсон юм” …

  • 7 July

    Наадмыг угтан 172.200 м 2 талбайг цэвэрлэж байна

    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажил хийж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүд хамтран 172.200 м 2 талбайг цэвэрлэж байна. Одоогоор айрагдсан морины хашаа, хурдан морь шүдлэх хашаа, хурдан морины комиссын хашаа, морь барианы зурхайн хашааг шинээр барьсан. Үзэгчдийн 3000 хүний сандлыг угсарч бэлэн …

  • 7 July

    А.Мөнгөншагай дэлхийн одуудтай нэгэн тайзнаа дуулж, үзэгчдийг шуугиулжээ

    “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай бие дааж уран бүтээл туурвиад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр, ганцаараа дуулж эхэлснээсээ хойш Гуч хүрсэн бүсгүй, “Ээждээ ир” киноны дуу гэх мэт олон сайхан дуунуудыг амилуулж үзэгчиддээ бэлэг бариад байгаа. Тэгвэл, хамгийн сүүлд дуучин А.Мөнгөншагай БНХАУ-ын Манжуур хотын 15-дахь удаагийн Монгол, Хятад, Орос олон улсын Аялал жуулчлалын баярын нээлтийн ёслолын урлагийн тоглолт Монгол улсаа төлөөлөн …

  • 7 July

    Муу зуршлаа орхивол эрүүл мэнд аяндаа сайжирна

    Удаан хадгалсан хүнсний ногоо:Зарим хүмүүс их хэмжээний хүнсний ногоог нэг мөсөн худалдан авч гэртээ хадгалаад аажмаар хэрэглэдэг. Үнэндээ хүнсний ногоог нэг өдөр хадгалахад их хэмжээний шим тэжээлээ алддаг байна. Жишээлбэл:Бууцайг 20-с нь орчинд нэг өдөр болгоход витамин C 84 хувь буурдаг. Иймээс хүнсний ногооны хадгалах хугацааг багасгах хэрэгтэй. Эсвэл хуурай, салхи, нэвтэрсэн, гэрэлгүй газар хадгалбал зохино. Хүнсний ногооны витамин их …

  • 7 July

    Эмэгтэйчүүдийн өөрсдийгөө хөгшин харагдуулдаг 10 алдаа

    Эмэгтэй та өмссөн хувцас, хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн зэргээрээ өөрийгөө хөгшин харагдуулах нөхцөл бүрдүүлдэг гэдгээ мэддэг үү? Өөрийгөө хөгшин харагдуулдаг зүйлийг олж мэднэ гэдэг хэцүү л дээ. Ялангуяа өдөр тутам хэрэглэдэг зүйлээс болдог бол. Гэвч энд хамгийн их гаргадаг 10 алдааг бичжээ. Үсээ шаргалаар будах Шаргал өнгө нь бүх төрлийн арьсны өнгөтэй тохироод байдаггүй. Таныг хөгшин харагдуулах нь их байдаг …

  • 7 July

    Он гарсаар ой, хээрийн түймрийн 99 тохиолдол бүртгэгдээд байна

    Улсын хэмжээнд 2016 оны эхний 07 сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртөж, байгаль экологид 311.678.828 төгрөгийн хохирол учраад байна. Мөн 2.497.500 төгрөгийн эд материалын хохирол учирч, гал түймрийг унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гаргажээ. Түймэрт өртөн гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, …