Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 18 May

    Архины хордлогоор нэг хүн нас баржээ

    Тавдугаар сарын 10-17-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 362 хүн хандсаны 8.8 хувь (32) нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Архины хордлогын байдал өмнөх оны мөн үе болон өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс бага байна. Нийтэлсэн: Эрүүл мэнд, спортын яам

  • 18 May

    “Apple” компани нэг тэрбум долларын хувьцаа худалджээ

    Америкийн тэрбумтан, зохион бүтээгч Уоррен Баффет “Apple” компанийн нэг тэрбум долларын хувьцааг худалдан авсан тухай хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компаниас мэдээллээ. Баффетын эзэмшлийн тус компани нь 9.9 сая ширхэг хувьцааг худалдан авчээ. “Apple” компанийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурч нэгдүгээр улирлын орлого 12 хувиар унаж, хувьцааны үнэ 90.52 долларт хүрээд байсан юм. Баффетийг хувьцаа худалдан авах гэж буй …

  • 18 May

    Хоймор нутгийнхан залуу үеэ дэмжинэ

    Сонгогчид цэнхэр, улаан гэсэн сонголтоор “үнэндээ залхаж байна”. Алийг нь ч сонгосон ялгаагүй иднэ, ууна, талцана, худалдана. Тиймээс энэ жил “арай өөр сонголт” хийхийг хүсцгээж байна. Гэвч хэнийг сонгох вэ? Намаа сольсон хүнийг үү, эсвэл намдаа гологдсон эрхмийг үү. “Үгүй” энэ удаад цоо шинэ үеийг сонгож, улс шиг улсад амьдрахыг хүсч байгаа нь илэрхий. Харин иргэдийн энэхүү хүслийг шинэхэн байгуулагдсан …

  • 18 May

    Османы эзэнт улсаас “Исламын улс” хүртэл

    Их Британи, Франц хоёр одоогоос зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын хэсгийг хуваан эзэмших талаар тохиролцоо хийжээ. Зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Их Британи, Франц хоёр Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын газар нутгийг хуваан өөрийн нөлөөний бүсүүдийг байгуулах талын тохиролцоонд хүрсэн байна. Энэ баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” нэртэйгээр …

  • 18 May

    Х.Баянмөнх аваргын охин Увсад нэр дэвших үү

    УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-нд багтаан нам эвслүүд зарлах учиртай. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс үүдэж нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулсан ч нам эвслүүдийн хувьд хэдийнэ тойргийн тохироогоо хийжээ. Тухайлбал, Увс аймагт МУГЖ С.Жавхлан АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл явж байсан бол тэрбээр АН-ынхантай ойлголцолд хүрч чадаагүй аж. Улмаар төрсөн нутагтаа бие даан нэр дэвшихээр болсон гэх …

  • 18 May

    Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ

    Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд …

  • 18 May

    Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүдэд  иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр …

  • 18 May

    Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр уулзалт, ярилцага хийв

    УИХ-ын гишүүн асан, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчдийн дунд нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уг лекцийг “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулжээ. Б.Батбаяр хойч үеийн төлөөлөл болсон залуучуудтай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан байна. Б.Батбаяр “Амжилтанд хүрэхийн төлөө миний хувьд хоёр зарчмыг баримталч ирсэн. Нэгт зоригтой …

  • 18 May

    “Юу ч үгүй” С.Ганбаатар

     Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр. Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” …

  • 18 May

    Стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний барааг устгалаа

     Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах,улсын орлого болгох үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-ийн дэргэдэх “Устгалын комисс”-ын бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар устгалаар хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүнийг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах …

  • 18 May

    Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо

    Удирдлагын академийн өмнөх зам  Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.  Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол …

  • 18 May

    Дархлаажуулалтын явуулын цэг томоохон зах, хил дээр ажиллаж байна

    Улаанбурхан өвчний эсрэг дархжаалуулалтын аян улс орон даяар өрнөж буй. Энэ удаад 18-35 насны бүх иргэдийг нэмэлт дархлаажуултад хамруулж, вакцин тарьж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд одоогоор явуулын, түр, байнгын гэсэн 930 цэг ажиллаж байна.Мөн өчигдрөөс Дүнжингарав, Нарантуул худалдааны төв болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ томоохон байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж, ажилтнуудыг вакцинд нь хамруулж …

  • 18 May

    Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв

    Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто …

  • 18 May

    Бүсгүйчүүд яагаад үсэрхэг эрчүүдэд дурладаг вэ?

    Хуузтай, цээж, нуруундаа үстэй залуусыг бүсгүйчүүд илүүтэй таалдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. Бүсгүйчүүдийн 54 хувь нь хуузтай юмуу сахалтай эрчүүдийг илүүд үздгээ илэрхийлсэн байна. Их Британийн Mycelebrityfashion.co.uk цахим хуудсаас 1832 эмэгтэйн дунд явуулсан санал асуулгын дүн ингэж гарсан аж. Эмэгтэйчүүд гуравны нэг нь эрчүүдийг үс сахлаа хуссан байхад дуртай гэнэ. Харин үлдсэн 14 хувьд нь эрэгтэй хүн үстэй, сахалтай байх эсэх …

  • 18 May

    400 саяын баримтыг шалгуулахаар цагдаад ханджээ

    Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд эзэн нь тодрохгүй байсан ч хоёр иргэн 400 саяын баримтыг гарган ирсэн юм. Харин тэдний нэг иргэн н.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж …