Ховд аймаг багш нарын баяраа тэмдэглэлээ

14463040_1217649131589001_6633698378779385990_n

Монголын багш нарын 50 дахь удаагийн баяр тохиож байна. Ховд аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа олон мянган эрдэмтэн багш нар нэгэн дээвэр дор чуулж баяраа тэмдэглэлээ. Багш нарт зориулсан баярын хурал хүндэтгэлийн концерт аймгийн ХДТ боллоо.

Баярын хурлыг нээж аймгийн БСУГ-ын дарга н.Пүрэвхүү нийт багш нарт хандаж баяр хүргэн, боловсролын салбарын чиг хандлага, цаашдын зорилт түүхэн замналын тухай илтгэлийг хүндэт индрээс тавьлаа.

download

Мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондог үе үеийн ахмад багш нарт хандаж үг хэлж, цаашид боловсролын салбарыг дэмжиж хамтарч ажиллахаа  онцоллоо. Ховд аймгаас Монгол улсын гавьяат багш, эрдэмтэн, доктор багш нар олноороо төрөн гарсан нь бидний нэгэн үеийн түүхийн бахархал юм. Тэр ч утгаараа боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрдэм мэдлэгээ түгээх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн багш нар, залуу дунд үеийн багш нарыг Салбар яамны шагналууд, аймгийн засаг даргын өргөмжлөл, Засаг даргын хүндэт жуух бичиг, Засаг даргын талархал мөнгөн шагнал зэрэг шагналуудаар шагнасан байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …