Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 9 August

    УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяатай өнөөдөр утсаар холбогдон баяр хүргэлээ. Тэрээр Д.Сумъяад хандан “Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж …

  • 9 August

    Нийслэлийн засаг дарга С.Батболд “РИО-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумьяад баяр хүргэлээ

    Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа  Зуны олимпийн  31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж,  жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа   чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон   олимпийн наадамд  “Монголын баг “ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож,  …

  • 9 August

    Хятад эрчүүд 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэргүй болох аюултай

    Гуч гаруй жил нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлсэний гайгаар Хятадын нийгэмд хүйсийн тэгш бус байдал бий болсон юм. Жил бүр Хятадад 18 сая хүү мэндэлдэг бөгөөд 2030 он гэхэд Хятадад 30 сая эрэгтэй илүүднэ гэсэн тооцоог гаргасан байдаг. Ганц бие эрчүүд олноороо бий болж байгаа учир 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэр олох магадлал тун бага болно гэдгийг Хятадын судлаачид …

  • 9 August

    Олон улсын шилдэг цаасан мөнгөөр 20,000 ТӨГРӨГ нэрлэгджээ

    Их Британийн “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан цаасан мөнгөний загвар хийц, нууцлалын зэргээр олон улсын “Шилдэг цаасан мөнгө”-нүүдийг шалгаруулжээ. Энэхүү тэмцээнд манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20 мянган төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны цаасан мөнгөнөөс шалгарч хүрэл медалийн гэрчилгээ анх удаа хүртсэн байна. Энэхүү тэмцээнд: Сири Улсын 1000 раунд – Алтан медалийн гэрчилгээ Иран Улсын …

  • 9 August

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-ний мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг: 10.30-17.30 цагт: 19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр, Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-13.00, 15.00-17.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, …

  • 9 August

    Япон Улс манайхаас нүүрс худалдан авах санал тавив

    Япон Улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Өчигдөр буюу энэ сарын 08-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга”Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ …

  • 9 August

    Мөнгө тогтоох гайхалтай арга

    Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.  Машин байр …

  • 9 August

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг хийж  байна. Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр …

  • 9 August

    Үер усны аюулаас сэргийлнэ үү

    2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн оройн 16 цаг орчим Увс аймгийн Улаангом суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны гамшиг болсон байна. Тиймээс ард иргэд та бүхэн үер усны аюулаас сэрэмжлээрэй. Нийт нутагт үертэй голуудын мэдээлэл, борооны талаарх мэдээллийг tsag-agaar.mn сайтаас үзээрэй.

  • 9 August

    БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзлаа

    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголын Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай уулзав. Тус холбоо байгуулагдаад 26 жил болж буй. Үе үеийн олон мянган барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын хувьд түүхэн чухал үе ирээд байгаа тул салбарын сайдаа зорьж уулзсан нь энэ. Учир нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хүн ирсэн учир цаг хугацааны …

  • 9 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж …

  • 9 August

    Б.Лакшми:”Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. -Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ? – Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. …

  • 9 August

    Н.Энхбаяр: Нотлох баримтгүй зүйлүүдэд үндэслэн миний эрхэнд халдаж байна

    АТГ-ынхан өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардсан нь олон нийтийг сэрдхийлгэж түгшээлээ. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд ирсэн. Түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байсан. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан …

  • 9 August

    10 дугаар хороолол орчимд 08 сарын 25 хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлана

    Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна.  Хуваарийн дагуу өнөөдрөөс Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд, 25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албан  газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлаж 08 сарын 08-наас 08 сарын …