Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 10 June

    Оффшор бүсэд данстай иргэдийг шалгахгүй байгаа нь энэ төрийн “үйлчилгээ” юу?

    Сонгууль гээд хүн бүр л дор бүрнээ ажилтай болж байна. Хийсэн бүтээснээ, хийх гэж байгаагаа тайлагнан иргэдтэй уулзалт хийж, нэг үгээр “амьдралд тавтай морил” болж эхэлж байна. Монгол төрийн хуулинд зүй бусаар хөрөнжих нь гэмт хэрэг шахуу заалт бий үүнийг яагаад оффшорчидтойгоо холбон арга хэмжээ авч  болдоггүй юм болдоо энэ төрийн цагдаа нар. Ойн баяраа олон сая төгрөгөр тэмдэглэж байхаар …

  • 10 June

    Автомашингүй өдөр агаарын чанар ямар байсан бэ?

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран “Автомашингүй өдөр”- ийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг  түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан  зам хаасан  цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож,тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  …

  • 10 June

    СЕХ-ныхоон, Цаад Л.Гүндалай чинь эхнэрийнхээ хамт бурхан тараагаад явна гэнэ

    Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсооно хэмээн “дарамталж” байгаа. Гэсэн атлаа хууль зөрчөөд яваа нэр дэвшигчийг яах нь тодорхойгүй л байна. Уг нь нэрийг нь татаж, нэр дэвших эрхийг нь цуцална гэж хуулиндаа заасан байдаг. Тэгвэл зургадугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхлэх сонгуулийн сурталчилгаа аль эрт эхэлчихээд байгаа л хэлэх гэсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан …

  • 10 June

    НИТХ-ын сонгуулийн 45 дугаар тойрогт өрсөлдөгчид хэн нь хэн бэ?

    Улсын их хурал болон орон нутгийн сонгууль хамт явахаар болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 11 нам, 2 эвсэл, 19 бие даагчаас бүрдсэн нийт 333 нэр дэвшигч бичиг баримтаа хүргүүлснээс Нийслэлийн Сонгуулийн хороо 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн юм. Маргаашаас буюу 6 дугаар сарын 11-нээс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид тойрогтоо ажиллана эхэлнэ. Нийслэлийн хотын дүүргүүд гэхээсээ …

  • 10 June

    “Оросын хар шулам” Виктория Райдос ирэхэд ГАНЦХАН хоног үлдлээ

    Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ЯЛАГЧ  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос Монголд ирэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл манай эх оронд тэрбээр маргааш …

  • 10 June

    УИХ-ын гишүүн Н.Энхболдын цахим хуудсанд халджээ

    УИХ-ын гишүүн Н.Энхболд өөрийн пэйж хуудсаа хаагдсан шалтгааныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад ханджээ. Учир нь түүний хувийн цахим хуудсанд халдаж хаалгах хэмжээнд хүрчээ. Тэрбээр сүүлийн үед цахим хуудсаа хамгийн идэвхтэй хөтлөгчдийн нэг байсан юм. Цагдаагийн байгууллагаас хандалтын IP хаяг, байршлыг тогтоох боломжтой бөгөөд санаатайгаар бусдын цахим хаяг руу халдсан үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага тооцдог юм байна. Ugluu.mn

  • 10 June

    Иргэний дайны үеэр 30 мянга гаруй хүүхэд аварсан эмэгтэйг 1 сая доллараар шагнажээ

        Африкийн Бурунди улсад тус улсын Туци боло Хуту хэмээх үндэстнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс болон 1993 онд Иргэний дайн эхэлсэн бөгөөд энэ аймшигт дайн 12 жилийн турш үргэлжилж 300,000 гаруй хүн уг дайнд амь насаа алдсан байна. Дайн эхлэхтэй зэрэгцэн хатагтай Маргуэритэ Баранкистэ өөрөө Туци үндэстэн боловч өөрийн ойр дотны Хуту үндэстний 72 хүнийг нуун тэдний амь насыг аврахыг оролдож …

  • 10 June

    Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

    Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаас гаргалаа. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар …

  • 10 June

    Бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн жишиг төвтэй болно

    Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсад “ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014 оны 3 дугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэхүү төслөөр Монгол улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн /төмс, сонгино, шар хулуу болон бусад үндэст ногоо/-ийг хадгалах зоорины технологийг нутагшуулах ажлыг эхлүүлжээ. …

  • 10 June

    Сонгуулийн ухуулагчаар “Хаалгаа балбуулж” байхаар айл бүр үүдэндээ шуудангийн хайрцаг хийе

    Сонгуулийн мөлхөө сурталчилгаа хийнэ гэдэг нь айл айлын хаалга тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах ажил өнөөдрөөс эхлэж байна. Хуулийн хугацаандаа эхлэх мөлхөө сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодвол үр өгөөж муутай байдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм билээ. Харин манайд эсэргээрээ мөлхөө сурталчилгаандаа хамаг мөнгөө зарцуулж, телевизийн хэдэн нэвтрүүлэгт оролцож, буяны хэдэн хандив өргөхөд л гишүүн болдог мэтээр ойлголт байх …

  • 10 June

    Улаанбаатар Венийн вальс цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд болно (Видео мэдээ)

    Австри Улсын соёлын өв болсон “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улс 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний …

  • 10 June

    Наадмын бэлтгэл ажлын хүрээнд тохижилтын 57 ажлыг хийнэ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байгаа хөшөө дурсгалын өнгө үзэмжийг сайжруулах, төрийн далбаа болон …

  • 10 June

    Нийслэлийн ЕБС-ийн шилдэг багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулав

    “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг чанар хүртээмжийн үр дүнг индексээр  шалгаруулах уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэг, шилдэг багш нарт урамшуулал олгох ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон эрдэмтэн багш нар  оролцов. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу …