Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын багт иргэдийн гомдлыг арилгахад санаачлагатай ажиллаж, хүний нөөцийн бодлогод анхаарч залгамж, халааг бэлтгэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах дархлаа дарангуйлах эмийн хяналтыг бүрэн хийх, эмчилгээ оношилгооны чирэгдлийг бууруулж, хагалгааны хүндрэл гаргахгүй байхад анхаарч ажиллах, мөн түүнчлэн эмнэлгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх алба, нэгж байгуулах, хүн амд бөөрний …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
18 August
14 хоногт 5-8 кг тураах гурвалжин будааний дэглэм
Охид бүсгүйчүүдээ илүүдэл жингээсээ салмаар байна уу тэгвэл таньд гурвалжин будааний дэглэмийг танилцуулж байна. Гурвалжин будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана. Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө …
-
18 August
1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, цүнх тараана
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан аж. Тодруулбал, гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий цүнхийг өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны …
-
18 August
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн Төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд /2016.08.17/ өдөр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, үүнд Япон Улсын Засгийн газар техникийн …
-
18 August
“Тээшээ баглаж тийзээ захиалчихаад” сонгуульд өрсөлдсөн нь үнэн байж
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг сонгогчид алга ташин хүлээж авсан. “Гал руу гараа дүр” гээд илгээсэн залуус нь ч жавхаатай гэж жигтэйхэн байв. Гэтэл тэд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийн суурин дээр тухалж чадалгүй доллар хайж эхэлсэн. Богино хугацаатай, өндөр хүүтэй энэ зээлээр хэрэгжүүлэх төсөл бэлэн бус байсан ч тэдэнд “тоглох мөнгө” хэрэгтэй байлаа. Энэ мөнгөө Чингис …
-
18 August
З.Нарантуяа:Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийлээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа. -Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ? -УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Мэдэгдлийг анхааралтай харж, сонсож, судалсан. Үүнээс шинэ байгуулагдсан Засгийн газар болоод түүний Сангийн сайд бол өнөөдрийн эдийн …
-
18 August
Хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын даргаар ажиллаж, С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн мэдэгдэж, дараа нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суугаад үндсэндээ “сураг тасраад” байсан хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчээр томилжээ. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ шийдвэрийг гаргасан бөгөөд түүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын …
-
18 August
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг батлав
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …
-
18 August
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана
Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан. …
-
18 August
Орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэсэн байна
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд даргалж буй Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих” сэдэвт 3 дугаар Их хурлыг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Индонези Улсын Бали мужид зохион байгуулжээ. Уг хуралд Нийгэмлэгийн 16 гишүүн орон болон бусад орнуудын Үндсэн хуулийн …
-
18 August
“Петромарт” сүлжээ дэлгүүр “Үндэсний лоттерей” нэвтрүүллээ
Хамгийн том саятан төрүүлдэг “Үндэсний лоттерей”-г “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь ШТС-уудын дэргэдэх “Петромарт” сүлжээний найман дэлгүүрт нэвтрүүлээд байна. Тав дахь жилдээ амжилттай явагдаж буй уг лоттерейд ердөө 550, 990 төгрөг төлөөд 4D, 6D болон 6/42 жекпот лоттерейн төрлүүдээс сонгон, 3-6 төрлийн, 120 сая хүртэлх төгрөгийн хонжворын эзэн болох боломжтой юм. Лоттерей борлуулж буй ШТС-ын хаяг Лоттерейн тохирлыг С1 телевизээр …
-
18 August
Цэцэрлэг, сургуульд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад хяналт тавих ажлын хэсэг байгуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ажлын хэсэг байгуулах тухай” А/603 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллана. …
-
18 August
АН-аас томилогдсон О.Отгонбаатар “Шивээ-Овоо”-гийн уурхайг самарч байгааг салбарынхан нь эсэргүүцэж байна
“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн талаар сонсож мэдээгүй хүн бараг байхгүй л дээ. 26 жилийн өмнө байгуулагдаж байсан тус компани Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж ирсэн болохоор улс орны нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл нь чамгүй их. Тэр ч утгаараа “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаа хэрхэн …
-
18 August
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 24-р хороо Хоршооллын 7-16, Газарчны 5-7, Овоотын 1-7-р гудамж, Монголын хүүхдийн сан ТББ болон тэдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх …
-
18 August
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцэнэ шийдвэрлэлээ. Үүнд:-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл