Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна. Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
28 June
Санал өгөхөөсөө өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс
1. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд буюу маргааш болно. Та саналаа өгч эхлэхэд 21 цаг үлдээд байгаа бөгөөд маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө. 2. Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой. 3. Ямар нэг үндэслэлгүйгээр сонгогчдын …
-
28 June
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Маргааш Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр энэхүү өдрийг тохиолдуулан бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
28 June
Хилийн боомтууд маргааш амарна
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу энэ сарын сарын 29-ний өдөр хилийн боомтууд амарч, энэ сарын 30-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ. Харин сонгууль болох өдөр буюу маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчлэх ажээ.
-
28 June
Мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж эхэлжээ
“Монгол шилтгээнд” болсон “Playtime” наадмын үеэр хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тухайлбал, 20 настай эмэгтэй А, 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг ногоон өнгийн ургамал нэг боодол гар аргаар ороосон найман ширхэг тамхийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор энэ хэргийг …
-
28 June
Бүсгүй та өнгөлөг толигор арьстай байя гэвэл
Бүсгүй та арьсаа арчлан, нүүрээ өнгөлөг сайхан харагдуулах гэж мэдээж хичээдэг байх. Тэгвэл доорх мэдээллийг уншина уу? Арьсаа үрчлээгүй, өнгөлөг толигор байлгахын тулд байнга арчилж, тогтмол массаж хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч иллэг массаж хийлгэхэд нас, хүйсний ялгаа огтхон ч хамаагүй юм. Гоё сайхан болоход эртдэнэ эсвэл оройтно гэж бодож болохгүй. Арьсыг арчлахгүй байх тусам арьсны тонус муудаж, …
-
28 June
Маргааш 662 автобус ажиллана
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын …
-
28 June
Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн бага хурлаас….
Энэ жилийн сонгуулиар нийт 498 нэр дэвшигч УИХ-д болон ИТХ-д нэр дэвших эрхээ авсан. Сонгуулийн сурталчилгаа хаасан үед сонгууль авах байрны шалгалт хийж дусаад байна. Гадаадын сэтгүүлчид манай сонгуулийн үйл ажиллагааг сурталчилхаар эрх мандатаа аваад байгаа бөгөөд жишээлбэл Америк, Англи, Австрали зэрэг орны төлөөлөгчид ирээд байна. Нийт сонгуулийн насны санал өгөх 1 912 931 хүн Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон сонгогчийн үнэмлэхээ аваад …
-
28 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Гол, нуур олонтой Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн болон зөөврийн хайрцгаар санал авах үед аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан …
-
28 June
“Чингис хаан гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно. Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай …
-
28 June
Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана
Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …
-
28 June
Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ
Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог “Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна. Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд …
-
28 June
Beyonce & Kendrick Lamar Slay “Freedom” дуу нь маш өвөрмөц болжээ
BET-ийн шагнал гардуулал ёслолын хамгийн гоё гэнэтийн бэлэг нь Beyonce & Kendrick Lamar Slay “Freedom” At The BET Awards нарын дуу байлаа. Энэхүү дууг танд сонирхуулая
-
28 June
АСЕМ-д ажиллах В, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна. Тодруулбал, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15, 16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд …
-
28 June
Маргааш ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бэлэн байдалд ажиллана
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм. Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв зургадугаар сарын 29-нд 06 цагаас 30-ний 08 цаг хүртэл тусгай батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл