Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 28 June

    Бээжин хот устаж үгүй болох аюулд оржээ

    Олон улсын эрдэмтэд Бээжин хотыг аажмаар газар дор орж байгааг илрүүлжээ. Гүний усыг хэт их хэрэглэж, хотын хөрсний өнгөн давхаргыг эвдэж сүйтгэснээс болж Хятадын нийслэл жилд 11 см-ээр доош сууж байгаа юм байна. Энэхүү нийтлэлийг “Remote Sensing” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачдын хэлснээр хот доош сууж байгаа нь хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд өндөр хурдны төмөр замын системд ч сөргөөр …

  • 28 June

    Өнөөдөр санал хураалт эхэлнэ

    Өнөөдрөөс эхлэн зарим иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авна гэж заасан байгаа. Тодруулбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас болон, дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан иргэдийн саналыг өнөөдөр зөөврийн хайрцгаар авч битүүмжилнэ гэсэн үг. Ийнхүү санал …

  • 28 June

    Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас болгоомжил

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-ноос ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө …

  • 28 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олох сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 23. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Шороо Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа …

  • 27 June

    Дуран, нярай, хими эмчилгээний эмч, сувилагчийн нөхцөлийг хортойд шилжүүлнэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэвэрлэх байгууламж дээр ажлын хэсэг томилохдоо эмнэлгийн ажлын байруудын нөхцөлийг шинэчлэн тогтоохоо мэдэгдсэн. Сайдын томилсон ажлын хэсэг эмнэлгийн нийт 18 ажлын байранд нөхцөл тогтоох шинжилгээг хийснээс 12-ыг нь хортой нөхцөлд шилжүүлэх саналыг яамдад хүргүүлжээ. Тухайлбал, Дуран оношлогооны эмч Дуран оношлогооны сувилагч Хүүхдийн эмч Хүүхдийн сувилагч Нярайн эмч Нярайн сувилагч Эх барих эмэгтэйчүүдийн эмч Эх баригч Шавар эмчилгээний …

  • 27 June

    Маргааш зөөврийн хайрцгаар санал авна

    Маргааш зарим иргэд битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгч эхэлнэ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Хуваарьт багтсан иргэдээс маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм. Эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг …

  • 27 June

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт маргааш болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг анх 2014 онд амжилттай хэрэгжүүлснээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо нэмэгджээ. Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаахаар болсон байна. Тодруулбал, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт анх удаа “Оюутан цэрэг” …

  • 27 June

    Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүллээ

    Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06-р сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …

  • 27 June

    НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгожээ

    Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг …

  • 27 June

    Лхагва гарагт бүх нийтээр амарна

    Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм. Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 – 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой юм байна. Хэрэв санал өгөх боломжоор хангахгүй …

  • 27 June

    Сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгууллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын их хурал болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянзүрх дүүргийн санал авах  байруудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран  хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалт зөвлөн туслах ажил зохион байгуулах явцад дараах зүйлүүдийг үйл …

  • 27 June

    Сэвхээ арилгая гэвэл

    Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог  зүйлийн нэг бол сэвх. Сэвх юунаас болж үүсдэг хийгээд хэрхэн арилгаж болохыг мэдмээр байна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг шимтэн уншаарай. Сэвх нь арьсны өнгөн хэсэгт олдмол, төрөлхийн маягаар үүсдэг. Төрөлхийн сэвх нь бага насны хүүхдэд бий болгодог боловч ийм төрлийн сэвх нь 30-аас дээш насанд арилдаг. Халууны улиралд тодорч, өвөлдөө бүдгэрдэг тул  энэ үед нь сайн …

  • 27 June

    Гэртээ ямар зургийг байрлуулж болохгүй вэ

    Хүн зургаа авахуулах үед гэрэл зурганд нь яг тэр үеийн энерги нь хадгалан үлдэхээс гадна тэрхүү энерги нь цаг хугацааны турш хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэрэл зурганд шингэсэн энергийн өөрчлөлтөөр нь гэрэл зурган дээрх хүний эрүүл мэндийг хүртэл зайнаас оношилж ч болдог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрэл зураг нь яг тухайн агшны бүхий л энергийг бүрэн шингээн өөртөө агуулдаг гэсэн үг …

  • 27 June

    Ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлажээ

    Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар иргэд санал, гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна. Эх …