“АНУ нь Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан нь хоёр орны харилцаа хэвийн болсны нотолгоо боллоо” хэмээн ерөнхийлөгч Чан Дай Куанг мэдэгдлээ. АНУ нь 30 жилийн өмнө Вьетнамын эсрэг зэвсгийн хориг тавьсан байв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамтай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ханойд гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр АНУ болон Вьетнамын хооронд батлан хамгаалахын том хэмжээний …
Мэдээ мэдээлэл
May, 2016
-
23 May
“Миний хапермаркет” -ын хоолны буфет хөгцөрсөн бууз, хуушуураар үйлчилжээ
Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл дээд зэргээр хөндөгдөж алхам тутамд муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Тэр дундаа эрүүл, баталгаат хүнс гэж өдөр шөнөгүй рекламддаг томоохон супермаркетууд хүнсний аюулгүй байдлыг ихээр зөрчиж байна. Эдгээр супермаркетуудын нэгэн төлөөлөл нь “Миний сүлжээ” дэлгүүрийнхэн. Тус дэлгүүрүүдтэй холбоотой хэл ам тасарна гэж үгүй. Одоохондоо ч хүн хордож энээ тэрээ боллоо гэсэн сүйдтэй …
-
23 May
Маргаашнаас эхэлж нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зарим хэсэгт автобусны маршрутад тодорхой хугацаагаар өөрчлөлт орж байна. Ялангуяа “Home plaza” орчмын нийтийн тээврийн маршрутад өнөө орой 23.00 цагаас өөрчлөлт орох аж. Харин Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа …
-
23 May
О.Амгаланбаатар Азийн супер модель боллоо
Загварын тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж яваа Амгаа басхүү нээлттэй нэгэн. Өөрийн санаанд буусан яриа, сэдвийг ил тод нялуун үггүй шулуухан хэлчихдэг. “Насаараа барилдсан бөх хариад ирэхээрээ найраа хийгээд ч хамаагүй начин цолонд хүрчихийг боддог юм гэнэ лээ. Алдаатай оноотой, баяртай гунигтай бүх л үедээ энэ салбартaa хэдэн жил байсных “Азийн стар модел” болов шүү. Аливаа зүйлийг эхлүүлбэл тэр салбартаа …
-
23 May
Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үзжээ
Зээлдэгчдийн холбооноос Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байгаатай холбогдуулан, арилжааны банкуудад зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломж байгааг судалж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл, арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг тус холбоонд ирүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. …
-
23 May
Хулгай хэзээд хар мөртэй
Шунал, хүсэл бас эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахаа больсон АН-нхны золигийн гэмээр зан сонгууль дөхсөн энэ үед ил цагаандаа гарч, УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалт дээр булайгаа чирж байна. Юуны өмнө тэд орон даяар судалгаа явуулж, намынх нь нэр хүнд шалны алчуураас дор болчихоод буй аймаг, орон нутгийг хар дансандаа хайрцагласан бол өөрсдийнх нь рейтинг арай дээр гэсэн дээр …
-
23 May
Хүнсний ногооны үрийг айл өрхүүдэд олгож байна
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААЯ-наас 21 аймгийн есөн дүүргийн хүнсний ногоо тариалдаг иргэдэд ногооны үр олгожээ. Тодруулбал, өрхийн хэмжээнд хашаандаа ногоо тариалж хүнсэндээ нөөцөлдөг иргэдэд хүнсний гурван төрлийн 5365 кг үр олгосон байна. Харин өдөр тутмын хэрэглээний сонгино, манжин, төмс зэрэг хүнсний ногооны үрийг харьяа аймаг, дүүргийн хөдөө аж ахуйн газраар дамжуулан олгож байгаа аж.
-
23 May
“Академи авардс 2016″оны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 3 нд болно
“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буйн хэрэг юм. …
-
23 May
Их монгол улсын гудамжны авто замд шинэ технологиор хучилт хийлээ
Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал, дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал …
-
23 May
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чи “хаана байна”
Ц.Элбэгдоржийн, Э.Бат-Үүлийн, Д.Сосорбарам, талийгаач С.Зориг нарын авч ирсэн “Ардчилал”-ын үнэ цэнэ, утга учир уг нь “иргэн хүн үзэл бодлоо хэнээс айж эмээхгүйгээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө” гэж ойлгодог. Дээрх хүмүүс ч энэ утгаар нь тайлбарлаж, өнөөх “Ардчилал”-аа өмчилцгөөж байна. Тэгвэл “өмчлөгдсөн” Ардчиллын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө “алдагдав”. Тодруулбал, иргэн цахим хуудаснаа бичигдсэн мэдээ, мэдээлэлд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэний …
-
23 May
Нэр дэвшигч Нара дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажилдаа оржээ
Баянгол дүүргээс сонгогдож магадгүй байгаа нэр дэвшигч Нара буюу М.Нарантуяа дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлжээ. Түүнийг залуучууд голчилон дэмжиж байгаа нь гарын үсгээ зурж байгаа иргэдээс харагдаж байна. Харин С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыг ахмадууд дэмждэг нь тэдний уулзалтаас харагддаг. Эх сурвалж:Breakingnews.mn
-
23 May
Сарын хугацаатай сайд ямар “даалгавар” авав
Г.Шийлэгдамба авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-т баригдсанаас хойш зургаан сар 15 хоногийн дараа Эрүүл мэндийн яам сайдтай боллоо. Гэхдээ “сайдтай боллоо” гээд нэг их баярлаад сүйд болоод байх юм алга. Угаасаа л С.Ламбааг “сайд”-аар томилох гээд л зургаан сар гаруйн хугацаанд “гацаа хийчихсэн” юм шиг санагдаад байгаа юм. Түүнээс МАХН-аас хуульд заасан хугацаа бүрт нь мэргэжлийн, салбартаа үнэлэгдсэн хүмүүсийг …
-
23 May
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд” сургалт зохион байгуулагдана
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд” сургалт энэ сарын Лхагва, Пүрэвт гаригт болно. Энэхүү сургалтыг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, Монголын Үндэсний музейтэй хамтран зохин байгуулж байна. Уг сургалтын зорилго нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр сурталчлах, музейд түшиглэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж Монгол улсыг хөгжүүлэхэд музейгээс оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл, ур чадварыг улс аймгийн музейн захирал …
-
23 May
Мал аж ахуйд гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр шингэдэг
Мал дагавал ам тосдоно гэдгийг Б.Дашхүүгийн гэр бүлээс харж болно. Б.Дашхүүгийнх сайн малчны болзлыг хангаж эхнэр нөхөр хоёр хоёулаа Аймгийн сайн малчны тэмдэгээр энгэрээ мялаажээ. Мал аж ахуй эрхэлж байгаа гэр бүлийн бүх гишүүд үнээгээ саах, малаа хариулах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд өөр өөрсдийн ажилтай. Тиймээс сайн малчин цол тэмдгийг эхнэр нөхөр хоёрт хоёуланд нь өгдөг болсонд тэд баяртай байгаагаа …
-
23 May
980 мянган Австраличууд торгуулж магадгүй нь
Австрали улсад одоо үйлчилж буй хуулийн дагуу сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн зайлшгүй үүрэг юм байна. Гэтэл энэ оны долдугаар сарын 2-нд тус оронд явагдах парламентын сонгуультай холбоотойгоор бараг нэг сая орчим иргэн санал өгөх эрхээ алдахад хүрээд байгаа аж. Учир нь, тэд одоог хүртэл сонгогчдын жагсаалтад нэрээ оруулаагүй байгаа гэнэ. Тус улсын хуулийн дагуу, сонгуульд санал өгөөгүй бол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл