Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 4 March

    Бөс барааны хэсэгт үл таних залуус гурван удаа “юм” дэлбэлсэн гэв

    “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өчигдөр өглөө үүрээр гал гарсан. Тодруулбал, шөнийн 03:00 цагийн үед гал гарч тус захын бөс, барааны хэсэг галд өртсөн. Одоогоор галд 80 гаруй лангуу өртсөн гэх мэдээлэл буй. Гэсэн хэдий ч хичнээн түрээслэгчийн бараа бүтээгдэхүүн шатаж, устасныг тогтоогоогүй байна. Харин ажлын хэсгээс өгсөн урьдчилсан мэдээллээр бөс барааны хэсгийн 5700 орчим ам.метр талбайгаас 2500 орчим нь …

  • 4 March

    Дарханы ГХУСАЗЗ-ийн ажлын хэсэг “сургууль орчмын бүс” төслийг судлалаа

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2016 онд “Хүүхдийн  эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх”-ийг хангах хүрээнд ЕБС-уудад “Сургууль орчмын бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх боломжыг судлаж байна.  Уг төслийг эхний ээлжинд Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль болон Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А байранд хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүллээ. Тухайлбал Улаанбаатар хотод “Сургууль орчмын бүс …

  • 4 March

    Эрдэнэт ба…хаялга, улс төр, шороон үхэр…

    Нэг. Эрдэнэт ба “дайны хаялга” Эрдэнэт үйлдвэр бол  нэг талаасаа хүйтэн дайны хаялга байлаа. Учир нь 1970-аад оны эхээр дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Чилид төрийн эргэлт гарч, тэндхийн Зөвлөлтлөг удирдагч Сальводар Альендагийн засгийн газар унав. Улмаар Чилийн коммунист намын удирдагч Луйс Корвалан Москва руу зугтаалаа. ЗХУ тэргүүтэй социализм байгуулагчид зэсийн хэрэгцээгээ хангах, найдвартай эх уурхайг шинээр байгуулах хэрэгцээ гарчээ. Чухам …

  • 4 March

    Улсын байцаагчийн эрхийг цуцлав

    Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ. Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна. Эрхээ цуцлуулсан байцаагчид нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй …

  • 4 March

    Цасан шуурганд 27 иргэн сураггүй төөрчээ

    Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав. Тиймээс иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, анхааруулагыг мөрдөхыг албаны хүн санууллаа. Салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч байгаа тул өчигдөр орой 21:00 цагаас Зам тээврийн сайд М.Зоригт сайдын тушаалаар орон нутгийн замын …

  • 4 March

    Шилдэг эрэгтэй хамтлагууд нэгдэж “Best hits” тоглолтоо хийнэ

    2016 оны 3 сарын 8ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар  нэгэн гайхалтай тоглолтыг орчин үеийн Монголын “Boyband” залуу хамтлагууд нэгдэн “Best hits” хэмээх тоглолтоо  толилуулахаар боллоо. Тодруулбал, Монголын шинэ үеийн хөвгүүдийн хамтлаг болох “Motive”, “Нэгэн зүгт”,  “Sync”, “S4”  хамтлагийн залуус  хамтран энэ сарын 8-нд “Lux” клубт ганцхан энэ л үдэш өөрсдийн хит болсон  залуучуудын сонсох дуртай тэр л гайхалтай …

  • 4 March

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 9 дэх дугаарын тойм

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарын эхэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг …

  • 4 March

    Солонгост гэрээгээр ажиллуулах нэрээр багадаа 343 392 000 төгрөг “хаана, хэнд” зарцуулагддаг вэ?

    Өнөөдөр Солонгос улсад гэрээгээр ажиллах сонирхол бүхий иргэдийг бүртгэх ажил эхэлж байна. Хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх гэж тэмүүлэх залуусын сонирхол зөвхөн МӨНГӨ. Ар гэрээ өргүй, өвчингүй байлгахын тулд мөнгөтэй байх нь хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон нийгэм. Бидний хүсэн хүлээсэн жилд 1-2 удаа бүртгэдэг энэхүү бүртгэл эхэлж байгаа нь залуучууд эх орондоо “байгаад ч хэрэггүй” гэсэн ойлголтыг төрүүлээд байна. …

  • 4 March

    Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах нэгдсэн сургалт боллоо

    Тахарын ерөнхий газрын даргын “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/28 дугаар тушаалын дагуу “Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах” сургалт, дадлагыг Хил хамгаалах ерөнхий газартай хамтран мөн оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь хилийн анги, салбар болон Есдүгээр тойргийн …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн

     БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 …

  • 4 March

    Нисэгчийн буруугаас болж МИ-8 осолдсон гэсэн дүгнэлтийг ОХУ-аас ирүүлжээ

    Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагийн орчимд осолдсон билээ. Онгоцонд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 11 алба хаагч сууж явсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нас барсан. Хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Онгоц юунаас болж осолдсон талаар ажлын хэсэг гарч, хэд хэдэн удаа хуралдсан. Ингээд ОХУ-ын мэргэжлийн газраар шинжилгээ хийлгэж, …

  • 4 March

    1500 ам.долларын тэтгэлэг авах уралдаан оюутнуудад зарлалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох аж. Өрсөлдөөнт тэтгэлэг энэ сарын 7-ноос эхэлж, сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл: нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; оюутны суралцах орчныг сайжруулах; оюутны …

  • 4 March

    Өнөөдөр болох үйл явдлууд…

    10:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана. 8:30 цагт “Монфемнет” үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган 11 дэх жилдээ “Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвийн хүрээнд эхлэх гэж байна. Чуулган 4,5-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд 08:30-17:30-ын хооронд зохион байгуулагдана. 10:00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй …

  • 4 March

    Архангай аймагт тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргажээ

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай  аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ захирамж гаргажээ. Тус захирамжийн хүрээнд Архангай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бү хтөрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2015 оны 3 сарын 03-ны өдрийн 17:00 цагаас  3 сарын 04-ны өдрийн 17:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон байна. А.Мандуул

  • 3 March

    Өрхийн эмч нарын мэдлэг муугаас хүүхдүүд эмэнд дасамтгай болж байна

    Харшлын гаралтай ханиад, уушгинд хүрдэг ханиад гэхчлэн төрөл бүрийн томуу томуу төст өвчин газар авсаар байна. Ялангуяа 0-6 насны хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа бөгөөд эдгэрэлт удаантай, өвчтөний хүндрэх явц хурдан байгаа юм. Хүүхдийн өвчлөл хүндэрч байгаагын нэгэн “дэм” нь өрхийн эмч нарын мэдлэг чадвар муугаас үүдэлтэй гэх шалтгаан эцэг эхчүүдийн бухимдлыг хүргээд байгаа юм. Нэг жилийн дотор 4-5 удаа ханиад …