Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 6 April

    Майами Мастер өндөрлөлөө

    Талбайн теннисний Майами Мастерт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Америкийн теннисчин, WTA-н №1 Серена Уильямс Испаний К.Суарезыг 56 минутанд 6-2, 6-0 харьцаагаар буулган авлаа. Энэ нь С.Уильямсын Майами Мастер дахь 8 дахь цом болж байна. К.Саурез эхний үед хүчтэй эхлүүлсэн боловч С.Уильямс хүчтэй эргэн ирэлт хийж чадсан юм. Америк теннисчин С.Уильямс одоогоор Их Дуулгад нийт 19 удаа аваргын цомыг хүртсэн бол нийт 66 …

  • 6 April

    Л.Насанбуян: Багшийнхаа тоглолтонд шинэ дуугаа хамтран дуулна

    Энэ удаагийн дугаартаа Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянтай ярилцлаа. -Төрсөн нутагтаа очиж тоглолт хийсэн тухай сонслоо. Энэ аялан тоглолтын тухай асуултаар ярилцлагаа эхэлье? -Өнгөрсөн 2014 онд бие даасан анхны тоглолтоо “Би…” нэртэйгээр Улаанбаатар хотдоо хоёр өдөр амжилттай тоглосон. Энэ тоглолтоо өөрийнхөө төрсөн нутагт, мөн ойрхон хотуудад тоглох нь зүйтэй гэж бодсон юм. Энэ сарын 18-нд Баянхонгор аймагтаа очиж тоглочихоод ирлээ. …

  • 6 April

    Өнөөдөр Олон улсын спортын өдөр

    Олон улсын олимпийн хороо болон НҮБ-аас хамтран зарласан “Олон улсын спортын өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа энэ сарын 6-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор 2 дахь жилтэйгээ золгож байна. Ингээд энэ тухай бэлтгэсэн мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр спорт хэмээх их айл буюу нэгэн гэр бүлд багтдаг бүх шатны байгууллага, тамирчид хамтран Олон улсын спортын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг. …

  • 6 April

    Одоо дэлхийн хамгийн өндөр настай иргэн 116 настай

    АНУ-ын Арканкас мужид амьдардаг 116 настай эмэгтэй өдгөө дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон тухай Гиннесийн дэлхийн амжилтаас мэдэгдлээ. 1898 онд мэндэлсэн Гертруд Вивер нь одоо Камденд гэрийн асаргаанд байдаг аж. Тэрээр жил бүрийн 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг аж. Учир нь түүний төрсөн өдөр яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, тэмдэглэгдсэн баримт байхгүй юм. Хатагтай Вивер нь …

  • 6 April

    Хятадууд 7 хоногт 4 өдөр ажиллахыг хүсч байна

    Хятадын Жэньминийн их сургуулийн судлаач, профессор Ван Циянь нэгэн судалгаа явуулж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 88 хувь нь Хятадын нийгэм-эдийн засаг, амьжиргааны түвшнээ сайжруулахын тулд амралтын гурав өдөртэй болохыг дэмжсэн талаар “businessinsider” сайтад нийтэлсэн байна. Ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжигчид амралтын гурван өдөртэй ч хөдөлмөрийн бүтээмж өндөр Европын хэд хэдэн улс, тэдгээрийн дотор Нидерландыг жишээ болгон дурдсан байна. Тус улс ажлын …

  • 6 April

    Ч.Сайханбилэг: Гаднаа түлээтэй мөртлөө цай чанахдаа ч бусдаас гал гуйж байгаа айлыг арчаатай гэх үү?

    МУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт ард түмэндээ хандан үг хэллээ. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудын талаар мэдээлж, эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлыг  долдугаар сарын  1-нээс эхлүүлнэ хэмээн зарлалаа. …Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, …

  • 6 April

    Хэрлэн голд хүн осолдсон байж болзошгүй

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орж, цаг агаар муудсаны улмаас нийслэлийн хэмжээнд машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн,төөрсөн дуудлага олон иржээ. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт иргэн Б төөрсөн гэсэн мэдээлэл Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж энэ дагуу тус хэлтсийн 27 албан хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  …

  • 6 April

    104 настай мэт харагдах 17 настай охин нас баржээ

    Их Британид генетикийн эрт хөгширдөг ховорхон өвчнөөр өвчилсөн Хэйли Окинс (Hayley Okines), нас баржээ. Энэхүү өвчнөөс болж хүний бие ердийнхөөс 8 дахин хурдан хөгширдөг бөгөөд 17 настай охины бие нь 104 настай эмээгийн бие шиг байжээ. Эмч нар түүнийг 13 наснаас хэтэрч наслахгүй гэсэн ч 4 жилээр алджээ.Сүүлийн үед тэрээр АНУ-д орчин үеийн шинэ эмээр эмчлүүлж байсан  бөгөөд  уушигны хатгаа …

  • 6 April

    Хонхны баярыг зохистой тэмдэглэх чиглэлээр хяналт тавих үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Хан-Уул дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж …

  • 6 April

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган болно

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооноос “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг 2015 оны 04 сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дээрхи чуулганд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг 2015 оны 04 сарын 09-ны өдрийн 09-14 цаг хүртэл бүртгэхээр болжээ. тус чуулганд оролцохоор бүртгүүлэхдээ цахим иргэний үнэмлэхээ заавал авч очих хэрэгтэй юм байна.

  • 6 April

    “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармаг болно

    Монголын Залуучуудын Холбооноос 4-р сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны 04-р сарын 10-ны Баасан гарагт “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад оршиж байгаа юм. …

  • 6 April

    “Revenge porn” сайтын эзэн 18 жилийн хорих ял авчээ

    Калифорнид байрладаг одоо ч ажиллаж байгаа “Revenge porn” цахим сайтын эзэн өнгөрсөн баасан гаригт Сан Диегогийн улсын яллагчийн дүгнэлтээр 18 жил хорих ял авчээ. Кевин Кристофер Боллаерт нь одоо 27 настай бөгөөд мэдээллийн хулгайн хэргээр баривчлагджээ. Тэрээр шүүхээс хамгийн дээд тал нь 21 жилийн ял авах ёстой байсан байна. Ерөнхий прокурор Камалла Харрисийн мэдээлсэнээр Боллаерт нь хүмүүсийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй …

  • 6 April

    “Содура” бүтсэн түүхээс..

    Унаган юм устдаггүй, удаан хугацаа өнгөрсөн ч арилчихдаггүй ажээ. Төрсөн биенийхээ хаа нэгтээ далдхан боловч оршиж л байдаг. Төрмөл шинж чанартай тордож арчилбал илүү тодрох авьяас гэгч агуу юм. Хичээл сургуулиар түүнийг олохгүй, ханцуй дотроо наймаалцаад хаа нэг газраа наачихаж болохгүй, бусдаас зээлдэж хэрэглэчихээд буцаагаад өгчихнө гэж байдаггүй адармаатай эд байх нь. Ойрын өдрүүдэд онцгой авьяастнуудын дунд амьдарч, ажиллаж байгаагаа …

  • 6 April

    Д.Батбаяр: Залуусаа дарга болох гэж битгий зүтгэ манлайлагч болох гэж л тэмүүл

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй , МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр уригдаж, “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвээр илтгэл тавьж, нээлттэй ярилцлага өрнүүллээ.Тэрбээр гуравдугаар сарын 28-ны өдөр болсон МЗХ-ны V их хурлаар тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн юм.Залуустай нэг цагийн турш санал …

  • 6 April

    Төл бойжилт 99 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд …