Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 28 January

    Нийслэлийн худалдааны төв, захуудад хулгайн хэрэг ихэсчээ

    Сар шинийг угтан томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсчээ. Үүнийг дагаад иргэд авч яваа ачаагаа алдах, халааснаасаа их хэмжээний мөнгөө алдах тохиолдлууд эрс ихэссэн байна. Иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж эд зүйлээ хулгайд алдахгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна. Он гарсаар Нийслэлийн хэмжээнд иргэд болон …

  • 28 January

    Сураггүй болсон малчинг олж гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ

    Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг “Цайдмын замын бууц” гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Онцгой байдлын зургаан алба хаагч ажиллаж, мөн өдрийнхөө 23:06 цагт гэрээс нь баруун урд зүгт 5.5 …

  • 28 January

    Нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг бүрэн асаахыг үүрэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын гаргасан “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд Сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар боллоо. Тухайлбал Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр …

  • 28 January

    3 сая дахь иргэн гэсэн марк гаргажээ

    Монгол шуудан маркийн газар, Монгол Улсын Засгийн Газартай хамтран “Монгол Улсын гурван сая дахь иргэн” сэдэвт маркийг 20 мянган ширхэг хэвлэжээ. Мөн анхны өдрийн дугтуй нь 150 ширхэг хэвлэгдсэн байна. Энэхүү нээлтийн ажиллагаанд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцлоо. Тус маркийг Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид урласан байна. Энэхүү үйл ажиллагаанд марк цуглуулагч …

  • 28 January

    Юань дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэв

    Хятадын юань өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Канад болон Австралийн долларыг ардаа орхиж, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх худалдааны мөнгөн тэмдэгтээр тодорсон байна. Хэдийгээр ам.доллараар хийдэг худалдаатай харьцуулахад өчүүхэн хувийг эзэлж байгаа ч энэ нь юанийн хувьд томоохон амжилт юм. “ВВС”-д мэдээлснээр, одоогоор дэлхийн нийт худалдааны 44.64 хувийг ам.доллараар, 28.3 хувийг еврогоор, 7.92 хувийг фунт стерлингээр, 2.69 хувийг иенээр, 2.2 хувийг юаниар хийж …

  • 28 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД  Долоо хоногт 1435 хүн осол, гэмтэлд өртсөн байна   1 дүгээр сарын 20-ноос 27-нд 1435 хүн осол, гэмтэлд өртсөн байна. Үүний 59.2 хувийг эрэгтэйчүүд, 21.3 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж, 7.5 хувь нь хэвтэн эмчлэгдсэн бөгөөд 9.7 хувь нь согтуугаар өртжээ. Шалтгааныг харвал 39.7хувь нь хөл, гараа гэмтээсний улмаас, …

  • 28 January

    “Аррlе” түүхэнд байгаагүй ашиг олжээ

    АНУ-ын технологийн салбарт тэргуүлэгчдийн нэг “Аррlе” компани өнгөрсөн оны сүүлийн улиралд түүхэнд хамгийн өндөр ашигтай ажилласан байна. “Standard&Poors” агентлагийн тооцоолсноор, тэд нэг улирлын дотор 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 2012 оны хоёрдугаар улиралд 15.9 тэрбум ам.долларын ашиг олсон “ExxonMobil”-ын амжилтыг эвджээ. “Аррlе”-ийн вэб хуудаст мэдээлснээр, тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэлх гурван сарын хугацаанд нийт 74.5 сая …

  • 28 January

    Ж.Амарсанаа: Элэгний вирусгүй Монголын эхлэл тавигдлаа

    Танд энэ үдшийн мэнд хүргэе. Мөн юуны түрүүнд багагүй урт хугацаанд зорьж тэмүүлсэн зүйлдээ амжилт гаргасанд баяр хүргэе. За их баярлалаа. Ярилцлагаа элэг гэж яг юу юм бэ? Элэгний с вирус гэж юу юм бэ? гэдгээс эхэлье. Элэг бол хоол боловсруулах эрхтэнүүдийн нэг гэж явдаг. Элэг хүний биед ганцхан байдаг. Тийм учраас бусад эрхтнүүдтэй харьцуулашгүй. Бөөр л гэхэд нэг нь …

  • 28 January

    Целлюлит

    Целлюлит нь арьсан доорх өөхөн бөмбөлөгүүд томорч, тэдгээрийн дунд хүний биеэс гадагшилж байх ёстой ус ба хортой бодисууд гацсанаар үүсдэг. Энэ асуудал ганц гадаад үзэмжид нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч хор уршигтай. Бодисын солилцоо, цусны эргэлтэд саад учруулдаг тул целлюлитийг бага дээр нь эмчлэх шаардлагатай. Биеийн тамираар эрчимтэй хичээллэдэг хүүхнүүд ч мөн адил энэ асуудлаас мултарч  чаддаггүй. Целлюлит нь ихэнхдээ …

  • 28 January

    Шүдний өвдөлт намдаах

    Шүдний өвчин нь хүний биед маш их зовиур үүсгэдэг. Ялангуяа инээх, ярвайх, идэж уух, эрүүгээ хөдөлгөх, толгойгоо эргүүлэх үед өвдөлт ихээр мэдрэгддэг. Заримдаа амьсгалах үед ч өвдөх нь бий. Харин шүд шөнө, эсвэл амралтын өдөр өвдсөн, эмнэлэгт очих боломжгүй үед яаралтай ямар тусламж үзүүлэх талаар дараах зөвлөгөөг танд хүргэж байна. -Шүдний завсраар орсон хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийг сайтар цэвэрлэ. -Архи том балгаад өвчтэй …

  • 28 January

    4 сартай нярай харангадаж үхэхэд ойрхон байжээ…

    Баянзүрх дүүргийн Улиастайн 4 хэсэгт 4 сартай хүү, нэг ой 9 сартай охин, 12 настай охин эмээгийнхээ хамт маш хүнд нөхцөлд амьдарч байгааг “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ийнхан олноо ил болголоо. Хүүхдүүдийн ээж н.Батнаран нялх хүүхдүүдээ хаян сураггүй алга болоод удаж байгаа аж. Бяцхан үрсийн аав авто ослоор нас барсан хэмээн эмээ нь өгүүлжээ. Цөөхөн төрөл садан нь ялгаагүй амьдралын хүнд …

  • 28 January

    Цас орсноор зарим аймгийн өвөлжилтөд таатай нөлөө үзүүлжээ

    Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд нь тогтсон цасан бүрхүүл өмнөх долоо хоногоос 10 гаруй хувиар нэмэгдэж, цасгүй байсан Ховд аймгийн урд талын сумд, Архангай аймгийн нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн ихэнх сумд малын туурайн цастай болсон нь малын хариулга маллагаанд таатай нөлөөлж байна гэж орон нутгийн удирдлагууд ХХААЯ-нд мэдээллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын мэдээгээр аймгийн Онцгой …

  • 28 January

    Эболагийн голомт руу Монгол уурхайчдыг илгээсэн гэнэ үү?

    Дэлхий нийт Эболагаас зугтаж, айн чичирч байхад Эбола-гийн голомт руу 10 гаруй Монгол уурхайчныг илгээсэн гэх мэдээлэл байна. Тэр ч бүү хэл ирэх сард ч дахиад явах гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна. Тодруулбал, Гадаад худалдаа, өрмийн болон сэлбэг хэрэгслийн худалдаа, өрөмдлөгийн ажил хийдэг “Уран дрийлэнг” ХХК”-иас монгол ажилчдыг халуун тив рүү өрөмдлөг хийлгэхээр явуулсан аж. Тэд явахаасаа өмнө халдварт …

  • 28 January

    Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг зарлалаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд мэндэлж, түүний чацуутан болсон билээ. Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ өдөр 73 дахь төрөлтөөр мэндэлсэн бол энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:00 цагт Увс аймгийн Цагаанхайрхан суманд Н.Энхтөр, Р.Хосбаяр нарын гэр бүлд төржээ.  Чацуутнуудын дунд ихэр төрсөн тохиолдол гурав бүртгэгдсэн …

  • 28 January

    Д.Ганболд: Монголчууд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж уриалдаг ч амьдрал дээр төгс хэрэгжүүлж чаддаггүй

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын сэтгүүлд өгсөн ярилцлгагыг хүргэж байна. Тэрээр:  “Монголчууд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж уриалдаг ч амьдрал дээр төгс хэрэгжүүлж чаддаггүй. Бид Монголдоо үйлдвэрлэсэн зүйлийг чанар муутай гээд дандаа хойш тавьдаг. Жирийн иргэнээс авахуулаад Төрийн тэргүүн хүртэл бүгд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэж сурах ажлыг төрийн бодлогоор төлөвшүүлэх ёстой” гэснээр яриагаа эхлэсэн байна.  http://www.chingeltei.gov.mn/