Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 30 March

    Өнөөдрийн сэрэмжлүүлэг

    Цагдаагийн байгууллагад автомашины толь алга боллоо гэсэн дуудлага цөөнгүй ирдэг. Ялангуяа Prius машины толь, дугуйг энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд их хэмжээгээр үйлддэг болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан …

  • 30 March

    Улаан бурхан өвчний үед авах арга хэмжээний талаар уулзалт хийлээ

    Нийслэл хотод Улаанбурхан өвчин ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ, ХӨСҮТ , ЭХЭМҮТ –ийн удирдлагууд болон эмч нар  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт  уулзалт хийлээ. Уулзалтанд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, эмч , мэргэжилтнүүд  хамрагдаж хэд хэдэн асуудлыг зөвлөлдөж шийдвэрлэсэн байна Өрхийн эмнэлгийн эмч нар  0-5 хүртэлх насны хүүхдүүдийг гэрээр очиж, үзлэг хийж зөвлөгөө өгөх, гэрийн эргэлтийг чанаржуулах, нэгдсэн …

  • 30 March

    Улаанбаатар төмөр замын дарга хувьдаа 1,7 тэрбум төгрөг завшсан уу

    Улаанбаатар төмөр зам бол  Орос-Монгол улсын хувь нийлүүлсэн хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага. Тиймээс хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналт харьцангуй нарийн байдаг байх гэж ойлгодог. Гэтэл тийм биш бололтой. Саяхан Улаанбаатар төмөр замынханы хувьд “Нуухиа авах гээд нүдээ сохлов” гэгчийн үлгэртэй ойр нэгэн үйл явдал болжээ. Улаанбаатар  төмөр замын  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гэх эрхэм Төрийн өмчийн хороонд хандан  “Зээл авах дэмжлэг хүсэх …

  • 30 March

    Архангайд 120 цэцэрлэг барина

    “Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг эхлүүлнэ “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртлэх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгалаа. УИХ-ын …

  • 30 March

    “BBC” телевизийн захирлыг заналхийлжээ

    Их Британийн “BBC” телевизийн “Top Gear” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксоныг ажлаас нь халсны дараа тус телевизийн ерөнхий захирал Тони Холлын амь насанд халдана гэсэн сүрдүүлэг иржээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэхүү заналхийлэл и-мэйлээр ирсэн бөгөөд одоогийн байдлаар уг шууданг гадны улс орнуудаас илгээсэн үү, дотроос илгээсэн үү гэдэг нь тодорхой бус байгаа гэнэ. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан Жереми Кларксонтой …

  • 30 March

    Цахилгааны тарифт тоолуурыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ

    Монгол улсын нутаг дэвсгэрт жил бүр цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.      Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар …

  • 30 March

    Амиа хорлосон оюутнуудын хэрэгт нэг эмэгтэйг сэжигтнээр татаж болзошгүй

    ИЗИС-ийн төгсөх курсийн оюутнууд амиа хорлосон хэрэг одоо ч тодорхойгүй хэвээр. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа учраас цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач залуусын тухай мэдээлэл хөвөрсөөр байна. Талийгаач залуусыг хүчингийн хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү амиа хорлосон тухай хэвлэлүүдээр цацагдсан. Харин албаны эх сурвалж энэхүү …

  • 30 March

    Санамж бичиг байгуулжээ

    3 сарын 27-ны баасан гарагт МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг, МАН-ыг дэмжигч Ялалтын чимээ бүлгэмийн УЗ-ийн дарга Д.Жаргалсайхан нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн гол агуулга нь  МАН-аас нэр дэвшигчидэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллахаар болж  тус санамж бичгийг байгуулж байгаа ажээ. Санамж бичгийн хүрээнд  МАН-ын Шинэчлэлийн хороо, МАН-ыг дэмжигч Ялалтын чимээ бүлгэм  бие …

  • 30 March

    “Учиртай гурван толгой” дуурийг Хүй долоон худагт задгай талбайд тоглоно

    УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” – ын баримт бичигт Улаанбаатар хотыг “Үндэсний урлаг соёл, өв уламжлалаараа жуулчдын сонирхол татахуйц Азийн бүсийн аялал жуулчлалын хот”, Азийн бүс нутагт сэтгэл татам, байгалийн болон үндэсний соёлын арвин баялагтай аялал жуучлалын төв болгон хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу энэ онд шинээр “Учиртай гурван …

  • 30 March

    Богд уулын арын зам жил хүрэхгүй засварт оров

    Сүүлийн жилүүдэд нийслэл болоод орон нутгийн шинээр баригдсан замуудын чанарын асуудал иргэдийн сэтгэлийг зовоох болсон.  Өч төчнөөн мөнгө хөрөнгөөр боссон  зам нь жил хүрэхгүй хугацаанд энд тэндээ хагарч, нүх гарч энхэл донхол болдог.  Ингээд уг  замаа засварлаж янзлахаас аргагүй байдал үүсдэг. Тэгвэл энэ байдал өнөөдөр ч давтагдаж байна. Тодруулбал  ашиглалтад ороод нэг жил ч болоогүй Богд уулын арын зам буюу …

  • 30 March

    Та 4 сарын 1-ны өдөр юу үзэх вэ?

    Маргааш буюу ердөө нэгхэн хоногийн дараа дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүдийг зохиосоор ирсэн билээ. Харин энэ жилийн 4 дүгээр сарын 1-н буюу …

  • 30 March

    Туршлагатай бас Төгс “Анчид” маргааш “Анд” гарна

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино маргааш буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт “Тэнгис”, 15.00 цагт “Хүннү”, 18.00 цагт “Өргөө” кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ. Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр …

  • 30 March

    Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав. Шалгалтын явцад холбогдох баримт материалуудыг хянан үзэхэд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байна. Энэ …

  • 30 March

    Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгодог сар тутмын урамшууллыг зогсоов

    Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хүргүүлсэн юм. Уг албан бичгийн мөрөөр авсан арга хэмжээний талаар нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхзаяа …

  • 30 March

    Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

    Энэ долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг мах бэлтгэлийн “Мах маркет”, “Хүнс импекс” компани дээр ажиллалаа. “Мах импекс” компанийн хувьд 3,112,1 тн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд жижиглэнгээр савлан баглаж байна хэмээн захирал Г.Будрагчаа танилцуулсан юм. Тэрээр “Манайх гэрээний дагуу 3000 гаруй тонн мах бэлдэхээс ямааны мах 78 тонн …