Зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцжээ

IMG_45-1Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд, О.Содбилэг, С.Ганбаатар нар болон тус байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016, 311 дүгээр ангиудад ажиллаж “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Зэвсэгт хүчний зарим ангиудын зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцлаа.

IMG_45-2Байнгын хорооны ажлын хэсэг эхлээд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцахад ангийн захирагч, бригадын генерал С.Онцгойбаяр ангийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид хадгалагдаж байгаа авто болон тусгай зориулалтын техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцсан юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Индонез, Филиппин, Вьетнам, Балба, Шри Ланк, Бангладеш зэрэг улсын цэргийн албан хаагчтай хамтран явуулж буй НҮБ-ын цэргийн ажиллагчийн дамжааны сургалт болон Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн явц байдалтай танилцлаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …