Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
9 December
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг …
-
9 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв
“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид …
-
9 December
Энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэрийг гаргалаа. Энэ нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг хамруулна. Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан: 12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 20-нд УБ-Токио, 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
-
9 December
Танилц: Үйл ажиллагаа нь нээгдэх 34 байгууллага
Засгийн газар хатуу хөл хорионы дэглэмийг 3 хоногоор буюу 12-р сарын 14 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Цаашлаад 12-р сарын 14-с хөл хорионы зэрэглэлийг бууруулж 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын дэглэм сахиулж нээхээр болсон байна. Нийт 52 салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болсон тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнд: Хүнсний …
-
9 December
Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан нутаг буцаж байна
“COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2785 оюутан гарч байгаа юм. Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, …
-
9 December
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг батлав
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нарын 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр хамтран өргөн барьсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар …
-
9 December
ЗГ:Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна
Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цагт дуусна. Өчигдөр Улсын Онцгой комисс бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар хуралдсан бөгөөд Улаанбаатарт тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг гурав хоног сунгах санал гаргасныг дэмжсэн байна. Одоо Төрийн ордонд Засгийн газар хөл хориог сунгах эсэх асуудлаар хуралдаж байгаа бөгөөд 10.00 цагт шийдвэрээ танилцуулна.
-
9 December
Монгол цэргийн нэгдсэн холбооноос талархал илэрхийлэв
Монгол цэргийн нэгдсэн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад талархал ирүүлсэн байна. Талархалд “Онцгой байдлын албаны офицер, ахлагч, нийт алба хаагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллага нь улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, …
-
9 December
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ломбард эрхлэгчдэд захирамж хүргүүлжээ
Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд /ломбардуудад/ дараах захирамжийг хүргүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд: 1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх 2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний …
-
9 December
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна
2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, …
-
8 December
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад өнөөдөр орлоо. Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж …
-
8 December
Улсын онцгой комисс эмгэнэл илэрхийлэв
Арванхоёрдугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо. Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
8 December
Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна
Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна.Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлж Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний …
-
8 December
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл