Засгийн газрын өнөөдрийн (2022.08.24) хуралдаанд Соёлын сайд Ч.Номин Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний талаарх тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл (2022-2027)”-ийг: …
Улс төр
August, 2022
-
24 August
Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад …
-
24 August
Н.Тавинбэх:Дулааны цахилгаан станцууд, дулааны станц 294 мянган тонн нүүрс, 1460 тонн мазутын нөөцтэй байна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдуудын мэдээллийг сонсов. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад …
-
23 August
Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж …
-
22 August
Г.Занданшатар: Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага чухал болоод байна
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ 10 цаг 01 минутад гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн …
-
19 August
Ж.Мөнхбат: ҮХЦ хүний эрх хэмээх үнэт зүйлсийг хамгаалж, түүний хөгжлийг хангахад онцгой нөлөө үзүүлж байна
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал өчигдөр (2022.08.18) Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн их хурал “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” үндсэн сэдвийн дор цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал, Монгол …
-
19 August
Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах Ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2022.08.18) хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд Улсын …
-
18 August
Ардчилсан намын Ээлжит бус Их хурал боллоо
Өнөөдөр / 2022.08.18/ Ардчилсан намын Ээлжит бус Их хурал боллоо. Ардчилсан намын Ээлжит бус Их хурлыг нээж Ардчилсан намын дарга Х. Баттулга үг хэллээ. Тэрээр “Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод …
-
17 August
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлалаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.08.17/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар …
-
17 August
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн …
-
17 August
Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг …
-
12 August
Хагас коксын үйлдвэр байгуулах төслийн талаар Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах чиглэл өглөө
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор Багануур дүүрэгт хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний хүрээнд Нүүрс химийн технологийн цогцолбор барихаар төлөвлөөд буй бөгөөд ТЭЗҮ, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм. Тус төслийн явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр Шадар сайдад танилцууллаа. Нүүрс химийн технологийн …
-
12 August
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна
Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монгол ахан дүүсээ, Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа! Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын …
-
11 August
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал өндөрлөв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн …
-
9 August
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл