УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдөр /2021.06.18/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас элсэлтийн ерөнхий …
Улс төр
June, 2021
-
16 June
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөл дэмжигдэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм. Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их …
-
16 June
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн …
-
16 June
Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэдэг болно
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг …
-
16 June
Б.Жавхлан:Төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн …
-
16 June
Т.Доржханд:Хүүхдийн мөнгийг 20 мянга болгож бууруулж болохгүй
Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.06.16/ цаг үеийн асуудлаар намынхаа байранд мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацилагдсан Энэтхэгийн хэлбэр Монголд орж ирсэн байх магадлал 95 хувьтай байна. Баяр наадмаа хийх цаг нь биш. Тохиолдлын тоо буурсан үед баяр наадмыг хийж болно. Иргэдээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах хэрэгтэй. Аялал жуулчлалаас оруулах орлогын 73 хувийг дотоодын аялал …
-
15 June
У.Хүрэлсүхэд долоон улсын удирдагч баяр хүргэжээ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд дэлхийн долоон улсын удирдагч, төрийн тэргүүнүүд баяр хүргэжээ. Тэрээр зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлнэ. У.Хүрэлсүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр ажиллах анхны Ерөнхийлөгч болж байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Санал хураалтын үр дүн Таны улс …
-
14 June
Ким Жон Ун У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай …
-
14 June
Д.Тогтохсүрэн: Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо. Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр …
-
11 June
Сайн мэдээ:Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхгүй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Нийгмийн …
-
11 June
П.Дэлгэрнаран:Саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл …
-
11 June
У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.11) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон …
-
11 June
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.11) Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлэв. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 …
-
11 June
СЕХ:Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсонд тооцсон шийдвэр гаргалаа
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав. Монгол Улсын …
-
11 June
Ван Вэньбинь: У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын Гадаад харилцааны яам баяр хүргэж байна гэлээ. “Өчигдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Гадаад харилцааны яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ”гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч …