Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ. Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар дөнгөж сая тамгаа гардаж авсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын намтар ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар 2004 онд …
Улс төр
June, 2021
-
25 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж баяр хүргэн, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх дараа нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Төрийн хүндэт харуул жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. вивус займы zaymi-bistro.ru займ на …
-
25 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ
Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД: “Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа Хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ …
-
25 June
У.Хүрэлсүх:Хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын элэг нэгт …
-
25 June
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тангараг өргөлөө
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
25 June
Д.Амарбаясгалан: Ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно
МАН-ын Бага хурлын XI хуралдаан 08.00 цагт цахим болон танхимаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дүрмийн 20.3.7 заалтын дагуу Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Мөн уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, гишүүнчлэлээс түдгэлзүүлэв. Тэрбээр энэ үеэр “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр …
-
25 June
Ж.Энхбаяр: ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох санал тавибал хүлээж авна
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болох магадлалтай” гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж буй. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчид Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Ингээд Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ саналыг өнөөдөр Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засаг …
-
25 June
МАН-ын даргаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сонгогдлоо
МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн 823 мянга 347 мянган иргэнд талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх …
-
25 June
У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх …
-
24 June
Улсын Их Хурлын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа …
-
24 June
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн …
-
24 June
АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл өргөн барив
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ …
-
22 June
С.Энхболд:12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ. Дэлхий дахинд тархаад …
-
21 June
М.Оюунчимэг: Хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу вирусийн эсрэг эмийг оруулах ёстой
Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа билээ. Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга …
-
18 June
(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, …