Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг …
Улс төр
January, 2022
-
27 January
Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд …
-
20 January
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, ТНБД Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авлаа
Засгийн газрын тогтоолоор томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шуурхайлаад шууд ажилдаа орцгооно гэдгийг онцлоод хамтран ажиллах хугацаандаа Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэл хүлээлгэн, тултал зүтгүүлэн хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр …
-
19 January
Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон, ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын …
-
18 January
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг …
-
18 January
Өмнөд Солонгос, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайд нарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжлээ. -Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогос – Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэн – Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт …
-
18 January
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо. Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг …
-
18 January
“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн …
-
18 January
Элчин сайдаар Э. Сарантогос, П. Сэргэлэн, Д. Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийв. Тэрбээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн …
-
18 January
БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барилаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.01.17/ болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 …
-
18 January
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд …
-
17 January
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд …
-
17 January
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан (2022.01.14) “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 …
-
17 January
Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.17/ хуралдаж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилохыг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
-
14 January
Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа. Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран …