Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой …
Улс төр
March, 2021
-
19 March
Хүүхдийн төлөө сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Засгийн …
-
19 March
Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг …
-
19 March
МАН,МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа
Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж …
-
18 March
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр хүний эрхийн үндэсний комисстой нягт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ …
-
18 March
С.Амарсайхан:Орон нутагт тавдугаар сараас эхлэн 18-аас дээш насны хүн амд дархлаажуулалтын эхний тунг хийнэ
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг сонслоо. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа …
-
18 March
Л.Оюун-Эрдэнэ:Оюутолгой төсөл монгол улсад үр өгөөжтэй байх шаардлагатай гэсэн миний байр суурь өөрчлөгдөөгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 …
-
18 March
Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар тус тус танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн …
-
18 March
Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага – Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь …
-
18 March
ВИДЕО:Х.Баттулга: Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна. Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш …
-
17 March
Г.Занданшатар:Зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл …
-
17 March
ЗГ:Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллана
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн …
-
17 March
PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. – PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих …
-
17 March
Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад нэг ч иргэн эрүүдэн шүүлтэд өртөх ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өчигдөр (2021.03.16) Хүний эрхийн үндэсний комисс болон Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангах асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах …
-
17 March
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Ковидын тархалт цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тусгаарлалтын байр, эмнэлгийн орны ачаалал , вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлэл хийсэн юм. Ковидын халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн …