Улс төр

March, 2021

  • 17 March

    С.Амарсайхан:ХӨСҮТ-д ноцтой асуудал олон байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яаманд очиж ажиллалаа.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлын талаар хэллээ. Шадар сайд С.Амарсайхан“ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. …

  • 17 March

    Ковидтой холбоотойгоор Дэд сайдуудыг орон нутагт ажиллуулахаар хуваариллаа

    Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад …

  • 16 March

    Б.Энх-Амгалан:ҮАБЗ аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй

     Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг …

  • 16 March

    УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сард зохион байгуулна

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэж, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлон зарласны дагуу Сонгуулийн ерөнхий …

  • 16 March

    Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр (2021.03.16) хийж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив Байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон тул …

  • 16 March

    Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны …

  • 16 March

    Л.Энх-Амгалан: Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна

    УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. …

  • 16 March

    Ц.Мөнх-Оргил:Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх …

  • 16 March

    Эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргахыг үүрэг болгов

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эрдэнэт хүний амь нас эрстэж, иргэд малчдад эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо. Тус аймагт өчигдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан цаг агаарын гамшигт үзэгдэл, шороон шуурганаас болж, 468 иргэн сураггүй …

  • 16 March

    Д.Сарангэрэл:Өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

    Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл   Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа. Тус хуралдаанд  21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож 2020 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2021 онд хийгдэх томоохон ажлуудаа хэлэлцэв. Хурлын эхэнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх хоёр дахь судалгааг хийж …

  • 16 March

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ

    Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг …

  • 16 March

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүсэв

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.03.11/ ээлжит бус хурлынхаа үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэн, бэлгэдэл болгон төрийн далбаа, намын тугаа дурсгав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ардчилсан намынхаа талд, мянга мянган гишүүд, ардчилалд хайртай иргэдийнхээ төлөө зарчимтай өрсөлдөхөө амлаж байна гэв. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам хүнд цаг …

  • 16 March

    ​УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймагт 200 сая төгрөг хандивлахаар болжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж, орон гэргүй болсон иргэдэд гэр, эд материал …

  • 15 March

    Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, …

  • 15 March

    Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүслээ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсгол зохион байгуулах талаар /2021.03.15/  мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд,  “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон …