Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.04) хуралдаан 10 цаг 20 минутад 52.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Энэ өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч МАН-ын бүлгийн хуралдаанаас ажлын хэсэг дээрээ нухацтай хэлэлцэхээр шийдвэрлэж, хойшлуулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэв. Өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар …
Улс төр
January, 2022
December, 2021
-
30 December
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ …
-
29 December
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийлээ
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2021 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдөр захирамж гаргаж, Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдрийн Лхагва гарагт 12.00 цагаас Төрийн ордны хуралдааны …
-
29 December
У.Хүрэлсүх: Эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд биднийг хүлээж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ! Элэг нэгт ахан дүүс ээ! УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм хүндэт төрийн түшээд ээ! Та бүхэнд үндэсний …
-
27 December
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын …
-
24 December
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны …
-
22 December
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох …
-
22 December
“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.12.22/ “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос …
-
22 December
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Радев Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын дараа Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд …
-
22 December
Г.Дамдинням:Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй
Спортын тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог урамшууллыг Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай байгаа. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй …
-
21 December
Г.Занданшатар:Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон …
-
21 December
Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ
УИХ-ын гишүүн Н.Учрал цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар …
-
21 December
А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга …
-
17 December
В.В.Путин:Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын …
-
17 December
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана
Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар …