ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд захидал илгээж, баяр хүргэсэн талаар kremlin.ru вэбсайт Пүрэв гарагт мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины захидалд “Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг санал хураалтын дүн нотлон харуулав. Төрийн тэргүүний хувиар таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна”гэжээ. …
Улс төр
June, 2021
-
10 June
О.Цогтгэрэл: Ардчилалд хайртай иргэдийнхээ байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон АН-ын дотоод асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхгүй ялалт байгуулж байна. АН-аас нэр дэвшигч түүхэн доод буюу санал өгсөн иргэдийн 5,6 хувь буюу дагавар намын хэмжээний санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид албан …
-
10 June
Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн эрхэм хүндтэй албыг ирэх зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд өнөөдөр /2021.06.10/ намын байрандаа мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд “Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаагаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай хийж дуусгалаа. Энэ сонгууль өмнөх 30 жилд хийсэн сонгуулиудаас маш ялгаатай сонгууль боллоо гэж дүгнэж байна. Тодруулбал, нэгд, нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар …
-
10 June
Г.Занданшатар:Эх оронч, шударга Ерөнхийлөгчийг сонгож чадлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнгээр анхны төрийн тэргүүнээ …
-
10 June
У.Хүрэлсүх:Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна. Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Манай иргэд олон нийтийн …
-
9 June
Шадар сайд С. Амарсайхан саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай …
-
9 June
Г.Занданшатар: Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.06.09/ 12.00 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө нийт сонгогч түмэндээ түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар улсын хэмжээнд …
-
9 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ. Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, …
-
9 June
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, хоёр охиныхоо хамт өнөөдөр өглөө 07:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн санал авах байранд очиж саналаа өглөө. Саналаа өгсний дараа МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн …
-
8 June
Ж.Чинбүрэн:Олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо. Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид …
-
7 June
Цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзан, цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Нэгдсэн зохицуулалтын баг нь коронавирусын цар тахал нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, эрсдэлийн тооцоололд үндэслэж хариу арга хэмжээ авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг нэгдсэн …
-
3 June
Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаар ярьжээ. -Таны ОХУ-д хийж буй айлчлалын гол зорилго юу …
-
3 June
А.Б.Миллер: Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн …
-
2 June
С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай
Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч уншигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам. -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна. …
May, 2021
-
31 May
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авч, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр …