Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус …
Улс төр
May, 2021
-
19 May
Засгийн газрын өргөтгөсөн хуралд нийслэлийн удирдлагууд оролцоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ 10:00 цагт болно. Хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр явагдах ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр лайв цацагдах аж. Өргөтгөсөн хэлбэрээр явуулж байгаа учир нь нийслэлийн удирдлагууд оролцох ба нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцох аж. быстрые кредиты с плохой кредитной историей zaymi-bistro.ru займ на карту сбербанка мгновенно payday loans are short-term loans for small amounts of …
-
18 May
Азийн хөгжлийн банкнаас зээл авч хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоно
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны …
-
14 May
Алслагдсан нутагт ажиллаж байгаа ШШГ байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл санаачиллаа
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагг 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн …
-
14 May
Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ. Өндөр-Улаан сумын Азарга …
-
13 May
БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн …
-
13 May
ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31-р хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо
Швейцарын Женев хотноо байрладаг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос өчигдөр (2021.05.12) Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр цахим хуралдаанд Монголын Улсын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. Тэрбээр 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм. Энэ удаагийн Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаан “Үе хоорондын тэгш байдал” сэдвийн …
-
13 May
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хуулийн төсөлд: -Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах …
-
12 May
Г.Занданшатар:Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.12) Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний …
-
12 May
Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө
Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо. Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д …
-
11 May
Л.Оюун-Эрдэнэ: 100+ төсөл, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий …
-
11 May
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 11 цаг 06 минутад 57 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн …
-
11 May
МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна. Тус ажлын хэсэг …
-
11 May
ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцов
ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн салбар хуралдаанууд энэ тавдугаар сард болж байна. Швейцарын Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас өчигдөр /2021.05.10/ Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдааныг Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт нэгдсэн дижитал платформ дээр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцов. Дэлхийн 60 …
-
11 May
“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ. Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга Г.Занданшатарын “Япон лугаа адил хөгжье” …