Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо. Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг …
Улс төр
January, 2022
-
18 January
“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн …
-
18 January
Элчин сайдаар Э. Сарантогос, П. Сэргэлэн, Д. Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийв. Тэрбээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн …
-
18 January
БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барилаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.01.17/ болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 …
-
18 January
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд …
-
17 January
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд …
-
17 January
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан (2022.01.14) “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 …
-
17 January
Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.17/ хуралдаж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилохыг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
-
14 January
Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа. Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран …
-
14 January
Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа …
-
14 January
Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд …
-
14 January
МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: 2022 оныг ёс зүй, сахилга хариуцлагын жил болгон зарлалаа
Монгол Ардын Намын гишүүдийн сахилгыг чангатгаж, хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх, намын дээд байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй Хяналтын Ерөнхий хороо 30 дахь Их хурлаар шинэчлэгдэж, 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Хяналтын Ерөнхий хороо 2022 оны анхны хурлаа хийлээ. Хуралдаанаар Монгол Ардын Намын 30 дахь Их хурлаар намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 5 …
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.01.13/ 10.00 цагт эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий …
-
13 January
Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжжээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг …
-
12 January
ЗГ:Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл