Улс төр

July, 2021

  • 6 July

    УИХ-ын нөхөн сонгуулийг 2.2 тэрбумаар хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхэлсэн. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний орон гарсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 …

  • 5 July

    Хөдөлмөрийн Үндэсний намаас НДШ-ийг он дуустал чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүллээ

    Хөдөлмөрийн Үндэсний намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулан Засгийн газар, УОК-т хүргүүллээ. Тус зөвлөмжид “Иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, хамгаалахын зэрэгцээ эдийн эдийн засаг, бизнесүүдээ сэргээж, дээрх салбаруудад тулгарч буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний талаар санал зөвлөмжийг хүргүүлж байна” гэжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газарт үндсэн гурван чиглэлээр зөвлөмж хүргүүллээ. Монгол Улсад үйл …

  • 2 July

    Ч.Номин:Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хууль болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа. Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Соёлын сайд Ч.Номин:Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын …

  • 2 July

    Соёлын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр төрөөс соёлын талаар хэрэгжүүлэх бодлогын чиглэл тодорхой болж байна. Мөн төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгснөөр монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ. Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар“Эрхэм гишүүд ээ, бид Соёлын тухай болон хамт …

  • 2 July

    АБГББХ:Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа …

  • 2 July

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалттай болж байна. Хууль батлагдсанаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм. Кино …

  • 2 July

    Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг УИХ-д хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр /2021.07.01/Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өргөн мэдүүллээ. Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг; 2. Монгол Улсаас Бүгд …

  • 1 July

    УИХ дахь эмэгтэй гишүүд Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2021.07.01/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 117.963 хүн коронавирусний халдвар авч 79.602 хүн эмчлэгдсэн бол нас барсан хүний тоо 578 хүрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Үндэсний их …

  • 1 July

    Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллана

    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллахаар болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон. Тэгвэл ҮАБЗ-ийг мэдээллээр хангаж ажиллах ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ.  Стратегийн судалгааны хүрээлэн нь дараах үндсэн зорилго, чиглэлтэй ажилладаг.  Үндсэн чиг үүрэг Дэлхий нийтийн болон бүс нутгийн улс хоорондын харилцаа, …

  • 1 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж …

  • 1 July

    У.Хүрэлсүх:Улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд …

  • 1 July

    ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хоёр хуулийн төсөл өргөн барилаа

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.06.30) Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив.   Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг …

June, 2021

  • 30 June

    У.Хүрэлсүх:Шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулан ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, шинжлэх ухааны салбарын хөгжлийг тууштай дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус академийн 100 жилийн ойг угтан Шинжлэх ухаан, инновацын анхны төв цогцолбор барих …

  • 30 June

    У.Хүрэлсүх:Гэм зэмтэй хүн ял завшдаг, гэмгүй хүн ял авдаг байдал хэрхэвч байж болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ард түмний дийлэнх олонхын итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Түүний танилцуулснаар, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 117 шүүхэд 518 шүүгч ажиллаж байгаагаас 388 шүүгч анхан шатанд, 107 шүүгч давж заалдах …

  • 30 June

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зэрэг прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар …