Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа. …
Улс төр
July, 2021
-
13 July
Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ …
-
9 July
Г.Занданшатар:Бид зөв замаар яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэрийн нэг болох хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулсан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг …
-
9 July
Монгол Улсын гавьяат хуульч Ц.Сарантуяад Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй …
-
9 July
У.Хүрэлсүх:Монголчууд бид эв нэгдэл, сахилга хариуцлага, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарах болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ардын хувьсгалын 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, …
-
9 July
Япон улс 800 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Сангийн сайд Б.Жавхлан Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү нот бичигт гарын үсэг зурснаар Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж …
-
8 July
Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилов
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийсэн юм. Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг …
-
8 July
Эрүүл мэндийн салбарт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төслүүдийг эцэслэн баталлаа. Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгалаа. Үүнд: Халдварын тархалт …
-
8 July
Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжих шинэ харилцааг дэмжсэн чуулган боллоо
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.07.08/өндөрлөв. Чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Нар хур тэгширч, байгаль дэлхий өгөөжөө хайрласан зуны энэ сайхан өдөр 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал хаврын …
-
8 July
Д.Тогтохсүрэн: Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлд тулгамдсан, шийдвэрлэх олон асуудал бий. Үүнийг энэ хуулиар шийдэх ёстой. Улаанбаатар хотод тулгамдсан хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Энэ хуулиар газар чөлөөлтийн асуудлыг шийдэж чадаж байгаа юу. Мөн инженерийн шугам, сүлжээний асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дүүргүүдэд ямар чиг үүрэг, эрх мэдэл байгаа вэ. Нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй. Нийслэлд …
-
7 July
АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.07.06) нэгдсэн хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан. Улсын Их Хурлын Аюулгүй …
-
7 July
С.Ганбаатар: Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. С.Ганбаатар: Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг …
-
6 July
АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээж ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулга хийлээ. Монгол иргэд олноор төвлөрөн оршин сууж буй улсын нэг болох АНУ-тай манай улс 1987 …
-
6 July
Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургадугаар сарын 28-нд өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томилсон билээ. Тэгвэл энэ удаад Ахлах зөвлөхөөр С.Лүндэг, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн …
-
6 July
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.07.05) Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг өргөн барилаа. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2.6 жил болж байгаа ч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх …