Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадыг татан буулгана

Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд шатахууны асуудлаар мэдээлэл хийв.

ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд, 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон.

Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомсдолтой холбоотойгоор Роснефть НХН-д хүсэлт тавьж тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мян.тн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэн, 12 дугаар сард 83 мян.тн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулаад байгаа талаар мэдээлсэн юм.

Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр манай салбар уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг хангаж байна.

Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна.

Гашуунсухайтын төмөр замын хувьд солиболцлын цэгээ тохирсон. Гэхдээ нарийн болон өргөн төмөр замын нийлэх зөрүү байгаа. Энэ асуудал дуусах хугацаа 2025, 2026 болох бөгөөд нэлээд том хөрөнгө оруулалтууд шаардагдана.  Хангийн төмөр замыг хувийн компани барьсан. Ирэх онд терминалууд нь баригдаж, нарийн царигийн төмөр замуудыг холбох ажил дуусна.    

Нүүрсний хулгайн асуудал 2013 оноос хойш ярьж байна. Монгол Улсын хилээр хоосон машин гараад, хятадын хилийн цаана нүүрстэй болчихсон тохиолдлууд бий. Мөргөцөг алга болсон, уурхай хоорондын маргааныг хуулийн байгууллага дахин шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

 Манай салбарын энэ асуудлын хүрээнд уул уурхайн биржийг байгуулж эрдэс баялгийн доод үнийг тогтооно. Үүнээс гадна нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадан дахь тээврийн өндөр өртгийг шийдэх ёстой. Хэсэг бүлэг хүмүүс тээврээс ашиг олж болзошгүй юм. Иймд Цагаан хадыг татан буулгана” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …