Улс төр

September, 2017

  • 30 September

    Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоорой

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр  хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад  асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан …

  • 29 September

    Шинэ засгийн газрын сайд нарын нэрс тодрох цаг хугацаа болоогүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан  Шинэ засгийн газар байгуулагдах өдрүүд ойртож байна. Өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар  томилуулахаар  У.Хүрэлсүхийн нэрийг хэлэлцэн гишүүдийн  100 саналаар УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар тогтсон байна. Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа сайдуудын нэр яригдаж эхлэх хуультай.  УИХ-ын хурлаар Ерөнхий сайдын бүрэн эрхийг батласны дараа тэрбээр  өөрийн кабинетийн сайдуудын нэрийг УИХ-ын чуулганаар …

  • 29 September

    У.Хүрэлсүх:Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр У. Хүрэлсүх  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй. Давхар дээлний тухай асуудлыг …

  • 29 September

    Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12.00 цагт товлоод байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналыг хэлэлцэх юм.Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Улмаар МАН-ын дарга М.Энхболд лхагва гарагт У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа …

  • 27 September

    Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны …

  • 27 September

    У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барилаа

    Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор …

  • 26 September

    Монгол улсын 30 дах ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо

    МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. 309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс  Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар хаалттай хэлэлцүүлсэн юм.

  • 25 September

    Ерөнхий сайдад горилогсдын хэн нь хэн бэ

    Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад өрсөлдөж байна. Ө.Энхтүвшин МАХН-ын сэргэн мандалтын эхэн үе гэж тодорхойлж болох 1996-2000 онд Н.Энхбаярын дэргэд Ө.Энхтүвшин байсан. Ө.Энхтүвшин тэр үед улс төрийн ажлын мэдлэг, туршлага, намын гишүүдтэй ажиллах арга барилын хувьд Н.Энхбаяраас хавьгүй илүүгийн хувьд түүнд заах, зөвлөх, түшиж …

  • 25 September

    Д.Амарбаясгалан:Одоогийн байдлаар заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хүн алга

     Монгол Ардын намын IX бага хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хурлын   талаар  мэдээлэл хийлээ.  Тэрбээр”МАН-ын IX Бага хурлаар МАН-ын 28-р их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна.  МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн …

  • 25 September

    МАН-ын Бага хурал эхэллээ

    Монгол Ардын  намын бага  хурал Тусгаар  тогтнолын ордонд эхэллээ. Тус хурлаар Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.

  • 25 September

    Өнөөдөр улс төрөөс МАНАН туугдана

    Өнөөдөр Монголын улс төр тэр дундаа МАН-ын хувьд онцгой өдөр. МАН-ын нөхөд бага хурлаараа шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын нэр олонд ил болгох юм. Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хэн байвал зохилтой талаар олон түмэн ч дор дороо санаа бодлоо уралдуулсаар. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнөх өдрүүдэд яригдаж байв. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин …

  • 25 September

    Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, …

  • 22 September

    МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна

    Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров.  Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж.   Одоо бүр намын Их хурал,  Бага хурал өнгөртөл  У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж, шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ.  Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм …

  • 22 September

    Ө.Энхтүвшин л биш шүү…

    Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуултын хариулт тодорхой болох дөхөж байх шиг. Эрх баригч МАН-ын 65-ын бүлгээс шинэ ерөнхий сайдыг тодруулах учиртай. Ерөнхий сайдын “марафон” дунд “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр Ерөнхий сайд болно гэдгээ улаан цайм илэрхийлж байгаа улс төрчид ч гарч байна. Тэдний нэг бол УИХ-ын Ө.Энхтүвшин. Тэрээр Ерөнхий сайдад өрсөлдөгчөө зарлаж, …

  • 22 September

    Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?

    Ийм асуулт МАН-ын гишүүдийн дунд тарж байна. Ерөнхий сайдын суудалд суухаар зүтгэж байгаа горилогчдын тэргүүн эгнээнд нэрээ дэвшүүлээд явж Ө.Энхтүвшингийн хувьд тийм ч нэр хүндтэй лидер биш. Гаалийн Баатараас байр хахуульд авсан хэргээр шалгагдаж, багагүй дуулиан тарьж байсан Ө.Энхтүвшин Ардын намын “Гомдогсодын бүлэг”-ийг байнга тэргүүлдэг.  Түүнд албан тушаал л өгөхгүй бол тэрээр гомдож бухимдаж эхэлдэг нэгэн.  Уг нь МАН-д томилгоо, …