Улс төр

April, 2017

  • 11 April

    УИХ-ын гишүүд оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулжээ

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав. УИХ-ын гишүүд дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. УИХ дахь оффшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, …

  • 11 April

    Нэр дэвшигч оффшор бүсэд данстай бол хөрөнгөө зургаан сарын дотор эгүүлэн татна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож …

  • 10 April

    МАН-ын ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалан “Намын ажилтны бүсийн зөвлөгөөн”-д оролцлоо

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хэрхэн хүрч буйг судлах, тухайн орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг бүрдүүлж, ахлан 21 аймгаар тойрон ажиллаж байгаа билээ. Энэ томилолтын хүрээнд 16 аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулаад байна. Тэгвэл энэ сарын 8-наас орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, …

  • 10 April

    УИХ-ын гишүүн С.Жавхлан:Монгол улс авдар биш

    Улсын Их Хурлын Хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт  нээлтээ хийсэн билээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан  УИХ-ын Хаврын чуулганы  нээлтэд оролцож чадахгүй болсон шалтгаан: Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд  оролцож чадахгүй нээ  үүнийг түмэн олондоо дуулгаж хүлчил өчье.Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчөөр УИХ-ын чуулганы танхим гэхээсээ илүү уул усныхаа овоон дээрээс Монгол түмэндээ үнэнээр мэндчилье гэж хичээнгүйлэн хүслээ. …

  • 8 April

    Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нараас гадна ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЗДХ-ын дэд сайд Б.Энхбаяр, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, БСШУС-ын сайд Ё.Отгонбаяр, УУХҮ-ын дэд сайд Д.Загджав, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарын албаны бусад хүмүүс багтсан юм. Ажлын хэсэгт …

  • 7 April

    Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн эзэд нь олон нийт

    “Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани  аж ахуй нэгжийн нэгдсэн үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээгдлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын ерөнхий  сайд оролцож Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны танилцуулгыг үзэж, удирдлагуудад зарим чиглэл даалгаварыг өглөө. Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлын эхлэлийг үүгээр …

  • 7 April

    Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

      УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг. УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс …

  • 7 April

    Ерөнхийлөгчийн “ташуур”-т юу нуугдав

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа. Ямар гээчийн чинжүүгээр дайлах бол гээд дотроо бэмбэтэй нөхөд сэм шивнээд байсан ч Ц.Элбэгдорж гэдэг улстөрч Төрийн тэргүүний намбаар хэлдгээ л хэллээ. Харин …

  • 7 April

    Ж.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан

    Өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийсэн УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр эхний асуудлаа хэлэлцлээ. Эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдуулан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар болон Сангийн яамнаас долоон төрлийн татварыг нэмэх заалт бүхий 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү асуудлыг хаврын ээлжит чуулган хөшгөө нээсэн даруйдаа анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын …

  • 7 April

    УИХ-ын дарга хариуцлагын асуудлыг шинэ төвшинд гаргаж тавилаа

    УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийгээд буй энэ үед төрийн гурван өндөрлөг нэг асуудалд санал нэгдсэн нь онцлууштай хэрэг болоод байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлага, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавх сулралд орж болохгүйг сануулж байна. Төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ …

  • 7 April

    Хоёр “Э”-г эргэцүүлэхүй

    Хэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх …

  • 6 April

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал ирэх онд болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа. Ноён Роберт Глассер Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учир гамшгийн эрсдэл тохиолдол магадлал өндөртэй …

  • 6 April

    Оффшор данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа

    Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж оффшортой данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа. Хөдөлгөөнийнхөн энэ шаардлагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бичгээр хүргүүлэх гэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг шаардлагад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг …

  • 6 April

    Гадаадад сонгуулийн 46 салбар комисс байгуулагдана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт дуусах шатанд орж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийж буй ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тэр нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт …

  • 6 April

    Ц.Ням-Осор:Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг Засгийн газрын тогтоолын хүрээнд 50 хувь бууруулсан

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан хэмээн мэдэгдлээ. Тэрээр ярихдаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн гишүүд нь 4000 ам. долларын цалин авч байна хэмээн Ikon.mn сайт мэдээлсэн. Тухайн мэдээлэлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тус үйлдвэрийн ТУЗ-ийн …